УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“ТӨМӨР ХҮН-3” КИНОНЫХОН МОНГОЛЧУУДААС УУЧЛАЛ ХҮСЛЭЭ
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өнгөрсөн тавдугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Холливудын “Марвел Энтертайнмент” ХХК-ийн ерөнхийлөгч Кевин Фейжэд хандан албан бичиг илгээсэн юм. Энэ бичигт “Төмөр хүн-3” кинонд монгол бичиг, үндэсний уран бичлэгийг маань Террорист бүлгэмийн бэлгэ тэмдэг болгон өвийг тээгчдийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэсэн байгааг дурьдаад, биднээс нөхөрсгөөр уучлал хүсэхийг хүссэн. Тэгвэл уг албан бичгийн хариу иржээ.
“Уг кинонд Монгол уран бичлэгийг гол сүлдээ болгосон нэгэн эсрэг талын зохиомол дүрийн талаар үзүүлсэн байдаг. Киноны эхний хэсэгт тэрээр өөрийгөө алан хядагчдын бүлгэмийн тэргүүлэгчээр зарлаж, ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэдэг. Гэвч тэрхүү зохиомол алан хядагчдын тэргүүлэгчид Их Британийн жүжигчин Тревор Слатеррийн /жүжигчин Бэн Кингслей тоглосон/ ард өөрийн жинхэнэ дүр төрхийг нууцалсан Алдрих Киллиан /Гай Пийрс тоглосон/ гэх жинхэнэ муу талын дүрийн тухай гардаг юм. Зохиомол дүрийг бүтээхдээ Киллиан нь маш олон орноос хэд хэдэн бэлгэдэл түүвэрлэн хэрэглэсэн. Киноны зохиолын дүр болох хорон муу санаатай этгээд нь Монгол Улстай ямар ч холбоогүй бөгөөд Монгол Улсын иргэдийг буруу талаас нь харуулаагүй болохыг илэрхийлнэ” гээд Монголчуудад буруу ташаа сэтгэгдэл төрүүлсэндээ хүлцэл өчиж, ийм үр дагавар гарна гэж төсөөлсөнгүй гэдгээ хэлж, үнэхээр харамсч байгаагаа мэдэгджээ.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өнгөрсөн тавдугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Холливудын “Марвел Энтертайнмент” ХХК-ийн ерөнхийлөгч Кевин Фейжэд хандан албан бичиг илгээсэн юм. Энэ бичигт “Төмөр хүн-3” кинонд монгол бичиг, үндэсний уран бичлэгийг маань Террорист бүлгэмийн бэлгэ тэмдэг болгон өвийг тээгчдийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэсэн байгааг дурьдаад, биднээс нөхөрсгөөр уучлал хүсэхийг хүссэн. Тэгвэл уг албан бичгийн хариу иржээ.“Уг кинонд Монгол уран бичлэгийг гол сүлдээ болгосон нэгэн эсрэг талын зохиомол дүрийн талаар үзүүлсэн байдаг. Киноны эхний хэсэгт тэрээр өөрийгөө алан хядагчдын бүлгэмийн тэргүүлэгчээр зарлаж, ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэдэг. Гэвч тэрхүү зохиомол алан хядагчдын тэргүүлэгчид Их Британийн жүжигчин Тревор Слатеррийн /жүжигчин Бэн Кингслей тоглосон/ ард өөрийн жинхэнэ дүр төрхийг нууцалсан Алдрих Киллиан /Гай Пийрс тоглосон/ гэх жинхэнэ муу талын дүрийн тухай гардаг юм. Зохиомол дүрийг бүтээхдээ Киллиан нь маш олон орноос хэд хэдэн бэлгэдэл түүвэрлэн хэрэглэсэн. Киноны зохиолын дүр болох хорон муу санаатай этгээд нь Монгол Улстай ямар ч холбоогүй бөгөөд Монгол Улсын иргэдийг буруу талаас нь харуулаагүй болохыг илэрхийлнэ” гээд Монголчуудад буруу ташаа сэтгэгдэл төрүүлсэндээ хүлцэл өчиж, ийм үр дагавар гарна гэж төсөөлсөнгүй гэдгээ хэлж, үнэхээр харамсч байгаагаа мэдэгджээ.
0 Сэтгэгдэл
bayar
Hichneen uuchlal hultsel ochloo ged hen ch toohgui shy de. Ter posteruudaa oorchilhig shaardaj shyyhed ogoh heregtei.tegej baij olon ulsad manai bosoo bichgiig alan hyadagchdiinh bish gedgiig medyyleh heregtei.
2013.07.29
























