Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Хадгаламж банкийг Төрийн банктай нэгтгэнэ гэнэ
“Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр амралтын өдрүүдээр гарсныг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх бололтой.
Тус банкны эзэн “Жаст” компанийн захирал Ш.Батхүү хэдэн жилийн өмнө Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын цохолтоор уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн гарын үсэг бүхий баталгаа гаргуулж, зэсийн баяжмалийг нь барьцаанд тавьжээ. Улсын өмчит үйлдвэрээр бата묬гаа гаргуулж зээл авсан Ш.Батхүүгийн энэ үйлдээс үүдээд “Хадгаламж” банкийг Төрийн банк руу шилжүүлэх шалтгаан ч эндээс эхэлсэн хэрэг. “Хадгаламж” банкны өөрийн хөрөнгө 80 тэрбум төгрөг атал Ш.Батхүүгийн эзэмшдэг компаниудын энэ банкнаас авсан зээлийн хэмжээ 160 тэрбум төгрөгт хүрчээ. Арилжааны банк ингэж өөрийн хөрөнгөөс нэг дахин илүү зээл олгосон нь эрсдэлд орж байна гэсэн үг. Тус банкийг дампуурчихаас нь өмнө зарах асуудлыг Монголбанк судалж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай удтал ийн Төрийн банкинд нэгтгэх болсон бололтой.
“Хадгаламж” банк нь өнөөдөр хот, хөдөөд нийт 493 салбар, нэгжтэйгээр үйл ажил-лагаа явуулж байгаа юм.
Энэ асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр 15.00 цагт албан ёсны мэдээлэл хийх юм байна.
“Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр амралтын өдрүүдээр гарсныг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх бололтой. Тус банкны эзэн “Жаст” компанийн захирал Ш.Батхүү хэдэн жилийн өмнө Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын цохолтоор уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн гарын үсэг бүхий баталгаа гаргуулж, зэсийн баяжмалийг нь барьцаанд тавьжээ. Улсын өмчит үйлдвэрээр бата묬гаа гаргуулж зээл авсан Ш.Батхүүгийн энэ үйлдээс үүдээд “Хадгаламж” банкийг Төрийн банк руу шилжүүлэх шалтгаан ч эндээс эхэлсэн хэрэг. “Хадгаламж” банкны өөрийн хөрөнгө 80 тэрбум төгрөг атал Ш.Батхүүгийн эзэмшдэг компаниудын энэ банкнаас авсан зээлийн хэмжээ 160 тэрбум төгрөгт хүрчээ. Арилжааны банк ингэж өөрийн хөрөнгөөс нэг дахин илүү зээл олгосон нь эрсдэлд орж байна гэсэн үг. Тус банкийг дампуурчихаас нь өмнө зарах асуудлыг Монголбанк судалж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай удтал ийн Төрийн банкинд нэгтгэх болсон бололтой.
“Хадгаламж” банк нь өнөөдөр хот, хөдөөд нийт 493 салбар, нэгжтэйгээр үйл ажил-лагаа явуулж байгаа юм.
Энэ асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр 15.00 цагт албан ёсны мэдээлэл хийх юм байна.
0 Сэтгэгдэл























