Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Европын холбоо Монголын ХАА-г сонирхож байна
Манай оронд айлчилж байгаа Европын холбооны ЕвроКомиссын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Дачан Чолос Монгол Улсын ҮХАА-н сайд Х.Баттулгатай уулзаж ХАА-н тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжлийн салбарт Монгол улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар харилцан ярилцсан байна.
Ноён Чолос “Хөдөө аж ахуйн салбарт хоёр талын харилцааг эрчимжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, байгаль орчныг хамгаалах, хөрсний эвдрэлийн эсрэг тэмцэх зэрэг сорилтуудыг даван туулах арга замын талаар харилцан санал солилцож, ярилцах сонирхолтой байна. Түүнчлэн хөдөө орон нутгаа хөгжүүлэхийн зэрэгцээ уламжлалт соёлоо хадгалан авч үлдэх, байгаль орчин болон амьдрал ахуйн уламжлалт хэв шинжийг хамгаалах тал дээр хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бэлэн байна” гэсэн байна.
Манай орны хувьд ХАА-н салбарт өөрсдийн үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, байгаль орчноо хамгаалах, хөрсний элэгдэл болон цөлжилттэй тэмцэх нь чухал асуудал болж байгаа юм. Хотжилт, уул уурхайн хөгжил нь Монголын нүүдэлчний ахуй, соёлыг ихээхэн өөрчилж байна. ЕХ, түүний гишүүн улс орнуудын хувьд иймэрхүү ижил төстэй асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой туршлага хуримтлуулсан гэдгээ мөн хэлээд энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Ноён Дачан Чолосын айлчлал нь ЕХ-Монгол Улс хоорондын Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт 2013 оны 4-р сард гарын үсэг зурсны дараахан, 2013 оны 9-р сард зохион байгуулахаар төлөвлөж буй ЕХ-Монголын хоорондын Хамтарсан хорооны хурлын бэлтгэл ажлын хүрээнд болж байгаа юм.
Манай оронд айлчилж байгаа Европын холбооны ЕвроКомиссын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Дачан Чолос Монгол Улсын ҮХАА-н сайд Х.Баттулгатай уулзаж ХАА-н тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжлийн салбарт Монгол улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар харилцан ярилцсан байна. Ноён Чолос “Хөдөө аж ахуйн салбарт хоёр талын харилцааг эрчимжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, байгаль орчныг хамгаалах, хөрсний эвдрэлийн эсрэг тэмцэх зэрэг сорилтуудыг даван туулах арга замын талаар харилцан санал солилцож, ярилцах сонирхолтой байна. Түүнчлэн хөдөө орон нутгаа хөгжүүлэхийн зэрэгцээ уламжлалт соёлоо хадгалан авч үлдэх, байгаль орчин болон амьдрал ахуйн уламжлалт хэв шинжийг хамгаалах тал дээр хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бэлэн байна” гэсэн байна.
Манай орны хувьд ХАА-н салбарт өөрсдийн үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, байгаль орчноо хамгаалах, хөрсний элэгдэл болон цөлжилттэй тэмцэх нь чухал асуудал болж байгаа юм. Хотжилт, уул уурхайн хөгжил нь Монголын нүүдэлчний ахуй, соёлыг ихээхэн өөрчилж байна. ЕХ, түүний гишүүн улс орнуудын хувьд иймэрхүү ижил төстэй асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой туршлага хуримтлуулсан гэдгээ мөн хэлээд энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Ноён Дачан Чолосын айлчлал нь ЕХ-Монгол Улс хоорондын Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт 2013 оны 4-р сард гарын үсэг зурсны дараахан, 2013 оны 9-р сард зохион байгуулахаар төлөвлөж буй ЕХ-Монголын хоорондын Хамтарсан хорооны хурлын бэлтгэл ажлын хүрээнд болж байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























