Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ДЭЭД ҮНЭ 95 МЯНГАН ТӨГРӨГ
Шинэ хичээлийн жил эхлэхэд сар гаруй хугацаа үлдлээ. Шинэ хичээлийн жил гэхээр хүүхдүүдэд хамгийн түрүүнд шинэ хувцас, шинэ хичээлийн хэрэглэл толгойд нь буудаг болов уу. Тэгвэл үүнтэй зэрэгцээд эцэг, эхчүүдийн толгойд манай хүүхдийн сургууль энэ жил ямар дүрэмт хувцас ав гэх бол. Өнгөрсөн жил авсан хувцас нь багадчихсан эсвэл урагдчихсан. Хэдэн төгрөг бэлдвэл болох юм бол гэсэн бодол орж ирэх болсоор нэлээд хэдэн жил болжээ. Сурагчийн бор формыг хэрэглээнээс халснаас хойш сургууль бүр сурагчдаа нэгэн жигд дүрэмт хувцсаар хувцаслах үүрэг өгч эхэлсэн нь ийн эцэг, эхчүүдийн толгойн өвчин болсон. Үүнийг дагаад дүрэмт хувцсаар бизнес хийгчид олширсон. Чанаргүй материалаар хувцас урлаж, өндөр үнээр зарна. Дараа жил форм урагдчихаар дахиад л ирнэ гэсэн бодол тээж, түрийвчээ зузаатгадаг нэгэн ч байсан.
Үүний баталгаа “Бат зүү" компани 2003 онд Оюуны өмчийн газраас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх зохиогчийн эрх патент авч, БСШУЯ-ны зарласан тендерт шалгарч, дүрэмт хувцсаар сурагчдыг жигдрүүлж байсан. Гэвч тус газрын нийлүүлсэн хувцас чанарын шаардлага хангахгүй, сэмэрч, урагддаг гэсэн гомдол иргэдээс цөөнгүй гарсан. Учир нь тус компани хувцсаа импортоор Хятадын Шанхайгаас оруулж ирдэг нь батлагдаж байсан билээ. Уг нь бага насны хүүхэд хөлс, агаар салхи чөлөөтэй нэвтрүүлдэг, бөх, эдэлгээ сайтай хувцас өмсөх учиртай.
Тэгвэл энэ жил энэ асуудалд Засгийн газраас санаа тавьж, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран “Сурагчийн дүрэмт хувцасны жишиг загвар” боловсруулж гаргав. Жишиг загварын дагуу монгол хонины ноосон даавуу болон ээрмэл утсаар дотооддоо үйлдвэрлэсэн хувцсаар сурагчдыг бүрэн хангах ажлыг зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ ажлын дагуу “Чингис” бондоос 30 тэрбум төгрөгийг оёдлын үйлдвэрлэлийн салбарт олгож, сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум, нийт 23 тэрбум төгрөгийг энэ онд багтааж эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн юм.
Энэ жилийн хувьд 520 мянган сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас үйлдвэрлэх шаардлагатай. Гэхдээ бага, дунд, ахлах ангийн гэсэн насны ангиллаар өөр өөр хэмжээтэй ч загвар хийц, өнгө, материал нь адилхан байхаар заасан. Хөдөө орон нутгийн болон хотын сургуулийн орчин эрс ялгаатай. Иймээс эдгээр нөхцөл байдалд таарсан эдэлгээ удаан, дулаан дүрэмт хувцас хийж нийлүүлэхийг Монголын оёдлын холбооныоос газар илэрхийлж, гурван жилийн баталгаа өгч байгаа юм. Мөн энэ жил дүрэмт хувцасны дээд үнэ 95 мянган төгрөгөөр нийлүүлэх боломжтой гэдгийг ч хэллээ. Хэрвээ эцэг, эх, хүүхдүүд нэмэлт иж бүрдлийг авахыг хүсвэл энэ үнэ нэмэгдэх аж. Өөрөөр хэлбэл, хүйтэн сэрүүний улиралд давхарлаж өмсөх үстэй майк, цамц, зэрэг нь нэмэгдсэн үнээр зарагдах гэнэ.
Дотооддоо үйлдвэрлэх даавуу нь ноос ноолуурын хольцтай учраас нэг метр нь 16 мянган төгрөг. Гэхдээ сурагчийн дүрэмт хувцас тансаг хэрэглээ биш, эрүүл мэндийн шаардлага хангасан, эдэлгээ удаан бүтээгдэхүүн байх нь үйлдвэрлэгчдэд тавих нэн түрүүний үүрэг. Сурагчдад удаан эдэлгээ, чанар сайтай дүрэмт хувцас нийлүүлэх ажил нь жижиг дунд үйлдвэрлэгчид тэр дундаа оёдлын салбарыг хөгжихөд ихээхэн нөлөө үзүүлэх юм. Урьдчилсан байдлаар дүрэмт хувцсыг оёх 72 аж ахуйн нэгж байгаа аж. Эдгээрт Төв, Налайх, Эрдэнэт, Дархан зэрэг хөдөө орон нутгийн оёдлын газрууд ч багтаж байна. Мөн эдгээр оёдлын газрууд нь тоног төхөөрөмж, ур чадварын хувьд бүгд ижил шаардлага хангасан юм.
Сурагчдын дүрэмт хувцас оёх ажил энэ сарын 22-ноос эхэлж, ирэх сарын 24 гэхэд бага ангийн хүүхдийн дүрэмт хувцсыг сургуулиудад олгох юм. Энэ ажил эцсийн байдлаар аравдугаар cap гэхэд дуусахаар төлөвлөгджээ.
Bi Batzuugiin huvtsas zugeer bolomjiin unetei gej boddog shuu. Er ni huuhded ter ih unetei uymaar yah uym tertee tergui neg jil omsood l bagadna shuu dee. Zarim humuus tom huvtsas avaad ahiad omsuulne jedeg l uym gehdee huuhed ih amarhan osdag shuu dee. Bas tomdson, uym uu bagadsan huvtsas huuhdiin suriig daraad demii bdag.
ýíý àðàé äýíýäýæ áàéíàà .95.0 òºãðºãººð ÿàæ àâ÷ ºìñºõ þóì áý?òºðººñ òîäîðõîé õýìæýýã íü õºíãºëºõ õýðýãòýé ãýæ áîäîæ áàéíà.
Төлөвлөсөн хугацаандаа л амжаасай.
Шинэ хичээлийн жил эхлэхэд сар гаруй хугацаа үлдлээ. Шинэ хичээлийн жил гэхээр хүүхдүүдэд хамгийн түрүүнд шинэ хувцас, шинэ хичээлийн хэрэглэл толгойд нь буудаг болов уу. Тэгвэл үүнтэй зэрэгцээд эцэг, эхчүүдийн толгойд манай хүүхдийн сургууль энэ жил ямар дүрэмт хувцас ав гэх бол. Өнгөрсөн жил авсан хувцас нь багадчихсан эсвэл урагдчихсан. Хэдэн төгрөг бэлдвэл болох юм бол гэсэн бодол орж ирэх болсоор нэлээд хэдэн жил болжээ. Сурагчийн бор формыг хэрэглээнээс халснаас хойш сургууль бүр сурагчдаа нэгэн жигд дүрэмт хувцсаар хувцаслах үүрэг өгч эхэлсэн нь ийн эцэг, эхчүүдийн толгойн өвчин болсон. Үүнийг дагаад дүрэмт хувцсаар бизнес хийгчид олширсон. Чанаргүй материалаар хувцас урлаж, өндөр үнээр зарна. Дараа жил форм урагдчихаар дахиад л ирнэ гэсэн бодол тээж, түрийвчээ зузаатгадаг нэгэн ч байсан. Үүний баталгаа “Бат зүү" компани 2003 онд Оюуны өмчийн газраас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх зохиогчийн эрх патент авч, БСШУЯ-ны зарласан тендерт шалгарч, дүрэмт хувцсаар сурагчдыг жигдрүүлж байсан. Гэвч тус газрын нийлүүлсэн хувцас чанарын шаардлага хангахгүй, сэмэрч, урагддаг гэсэн гомдол иргэдээс цөөнгүй гарсан. Учир нь тус компани хувцсаа импортоор Хятадын Шанхайгаас оруулж ирдэг нь батлагдаж байсан билээ. Уг нь бага насны хүүхэд хөлс, агаар салхи чөлөөтэй нэвтрүүлдэг, бөх, эдэлгээ сайтай хувцас өмсөх учиртай.
Тэгвэл энэ жил энэ асуудалд Засгийн газраас санаа тавьж, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран “Сурагчийн дүрэмт хувцасны жишиг загвар” боловсруулж гаргав. Жишиг загварын дагуу монгол хонины ноосон даавуу болон ээрмэл утсаар дотооддоо үйлдвэрлэсэн хувцсаар сурагчдыг бүрэн хангах ажлыг зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ ажлын дагуу “Чингис” бондоос 30 тэрбум төгрөгийг оёдлын үйлдвэрлэлийн салбарт олгож, сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум, нийт 23 тэрбум төгрөгийг энэ онд багтааж эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн юм.
Энэ жилийн хувьд 520 мянган сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас үйлдвэрлэх шаардлагатай. Гэхдээ бага, дунд, ахлах ангийн гэсэн насны ангиллаар өөр өөр хэмжээтэй ч загвар хийц, өнгө, материал нь адилхан байхаар заасан. Хөдөө орон нутгийн болон хотын сургуулийн орчин эрс ялгаатай. Иймээс эдгээр нөхцөл байдалд таарсан эдэлгээ удаан, дулаан дүрэмт хувцас хийж нийлүүлэхийг Монголын оёдлын холбооныоос газар илэрхийлж, гурван жилийн баталгаа өгч байгаа юм. Мөн энэ жил дүрэмт хувцасны дээд үнэ 95 мянган төгрөгөөр нийлүүлэх боломжтой гэдгийг ч хэллээ. Хэрвээ эцэг, эх, хүүхдүүд нэмэлт иж бүрдлийг авахыг хүсвэл энэ үнэ нэмэгдэх аж. Өөрөөр хэлбэл, хүйтэн сэрүүний улиралд давхарлаж өмсөх үстэй майк, цамц, зэрэг нь нэмэгдсэн үнээр зарагдах гэнэ.
Дотооддоо үйлдвэрлэх даавуу нь ноос ноолуурын хольцтай учраас нэг метр нь 16 мянган төгрөг. Гэхдээ сурагчийн дүрэмт хувцас тансаг хэрэглээ биш, эрүүл мэндийн шаардлага хангасан, эдэлгээ удаан бүтээгдэхүүн байх нь үйлдвэрлэгчдэд тавих нэн түрүүний үүрэг. Сурагчдад удаан эдэлгээ, чанар сайтай дүрэмт хувцас нийлүүлэх ажил нь жижиг дунд үйлдвэрлэгчид тэр дундаа оёдлын салбарыг хөгжихөд ихээхэн нөлөө үзүүлэх юм. Урьдчилсан байдлаар дүрэмт хувцсыг оёх 72 аж ахуйн нэгж байгаа аж. Эдгээрт Төв, Налайх, Эрдэнэт, Дархан зэрэг хөдөө орон нутгийн оёдлын газрууд ч багтаж байна. Мөн эдгээр оёдлын газрууд нь тоног төхөөрөмж, ур чадварын хувьд бүгд ижил шаардлага хангасан юм.
Сурагчдын дүрэмт хувцас оёх ажил энэ сарын 22-ноос эхэлж, ирэх сарын 24 гэхэд бага ангийн хүүхдийн дүрэмт хувцсыг сургуулиудад олгох юм. Энэ ажил эцсийн байдлаар аравдугаар cap гэхэд дуусахаар төлөвлөгджээ.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
ээж
яаж авах вэ манай аймагт 140 гаруй мян төгрөгөөр сурагчийн дүрэм хувцас авах гээд байна бага ангийн охидууд гэхэд 70 гаруй болоод байна
2014.08.23
2013.08.02
2013.07.25
2013.07.19
























