Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ”ИХ МАЙДАР” ТӨСЛИЙГ ЭРДЭНЭТ ХОТЫНХОНД ТАНИЛЦУУЛАВ
Их Майдар төслийг танилцуулах өдөрлөгийг тус төслийн багийнхан билгийн тооллын шинийн 28, 29-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр Майдар бурхан болон суварган байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна.
Мөн долдугаар сарын 6-ны билэгт сайн өдөр Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын мэндэлсэн өдөрт зориулан Их Майдар төслийн хамт олон Эрдэнэт хотын ард иргэдийн хамт гэрэлт зул өргөж, Гандан Шаддүвлин хийдийн лам нар ном хуржээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж уг төслийн талаар мэдээлэл авсан иргэд монгол түмний Эв нэгдлийн бэлгэдэл Их Майдар төслийн бүтээн байгуулалт түргэн бүтэхийн ерөөл тавин, Майдар бурханы тухай өөрийн мэдэх хууч яриа, домгийг хүүрнэж, төслийн баг хамт олны олон нийтэд Майдар бурханы сургаал номлолыг дэлгэрүүлэх үйлст нь ажмилт хүсч байсан  юм.  
Уг үйл ажиллагааг зохион байгуулахад Эрдэнэт хотын ЗДТГ, Хутагт хамба ламын Гандан шаддүвлин хийдийн лам нар болон хамба лам Д.Чойжамц, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Уурхайчин соёлын ордон зэрэг байгууллагууд Их Майдар сантай хамтран ажиллалаа.

Их Майдар төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар хотын иргэд МБШТөв Гандантэгчэнлин хийд болон Хан-Уул дүүрэгт байрлах Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах тус төслийн мэдээллийн цэгүүдээс авах боломжтой юм ажээ.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах утас: 77112233, 93112244

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан