Тэнгэр заяат их эзэн хааныг сүүдэр мэт дагаж, төр түмний сүр хүч нь болсон түмэн хишигтэн баатруудын туульс бидэнд бий. Агуу түүхийг бичиж үлдээхэд тэдний оруулсан үүрэг их байсан нь дамжиггүй. Хааны хамгийн үнэнч хийгээд эрэлхэг зоригтон баатрууд байсныг нь түүхийн сэмэрсэн шаргал хуудсанд өгүүлсэн байх нь бас учиртай. Тэгвэл энэ сүр хүчит баатруудын дуулалыг өнөө цагт үр хойч нь хадгалан үлдэж чадлаа. Энэ бол хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч СТА Б.Чинбатын “Түмэн хишигтэн” симфони туульс ажээ. Тэрээр өөрийн шинэхэн бүтээлээ сонсогч олныхоо өмнө УДЭТ–ын гадаа хүндэтгэлийн тайзан дээрээс сүр жавхлантайгаар эгшиглүүллээ. Энэ үеэр хишигтэн баатрын баримлыг дуудлага худалдаанд оруулсан юм. Энэхүү баримал нь “Цонжин болдогт” сүндэрлэсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярын дүр бүхий хөшөөний жижигрүүлсэн хувилбар гэнэ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр бид уран бүтээлчидтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм.

-Юуны өмнө ийм гайхалтай бүтээл туурвисанд тань баяр хүргэе?
-Маш их баярлалаа. Энэ бүтээл ганц миний хүчин чармайлтаар бүтээгүй юм шүү. Ард түмний маань арвин их түүх энэ бүтээлийг төрөн гарахад их түлхэц болсон.
-“Түмэн хишигтэн” симфонийхоо талаар болон энэ мөчид төрж буй сэтгэгдлээ манай уншигчидтэй хуваалцахгүй юу?
-“Түмэн хишигтэн” симфони туульсаа өлгийдөн авах гэж буй энэ мөчид сэтгэл үнэхээр их догдолж байна. Сүүлийн сар гаруйн хугацаанд их түүхээ эргэн харж, түмэн хишигтэн баатрууд гэж чухам хэн байсан, түүхэнд гүйцэтгэсэн үүргийнх нь талаар их судалсан. Бахархаж, омогшиж, ойлгож, ухаарч бичсэн бүтээл юм шүү.
-Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаа их өвөрмөц болж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэхүү симфони хөгжмөө УДЭТ –ын өмнөх задгай талбайд ард түмнийхээ өмнө нээх нь зүйтэй юм байна гэж шийдсэн л дээ. Энэ үдэш их түүхээ гэсэн бүх монгол хүнд зориулж уран бүтээлээ толилуулж байна.
-Энэхүү симфони хөгжим тань хэдий хэр хугацаанд бүтсэн бэ?
-Чингис хааны түмэн хишигтэн баатрын талаархи судалгаа дууссаны дараа 14 хоногт бичиж дуусгасан симфони. Маш том ажлын ард гарлаа даа.
-Хамтарч ажилласан уран бүтээлч хамт олныхоо тухайд?
-Мэдээж, би ганцаараа зүтгэн хийчихээгүй нь лавтай. Энэ бүтээлийг мэндлэхэд тусалж дэмжсэн олон хүн бий. Продюссер Рагу Раман, МУГЖ Б.Дашдондог, МУСГЗ Ү.Хүрэлбаатар ах байна. Түүнчлэн “Түмэн хишигтэн” компани монголчууддаа гайхалтай соёлын өвийг үлдээхийн төлөө зүтгэсэн. Түүндээ ч бид хүрч чадлаа.
-Өөрийн бүтээлээ нэг үгээр тодорхойлооч гэвэл та юу гэх вэ?
-Монгол түмэн үргэлж бахдан хайрлаж их түүхээрээ бахархаж явах нь тодорхой. Тийм болохоор “Түмэн хишигтэн” симфони хөгжим бол бидний сүлд хийморь нь байгаасай гэж хүсье.
/Сингапур улсын иргэн, “Просаунд” студийн хөгжмийн продюссер/
-Сайн байна уу? Энэ үдшийн мэндийг хүргэе.
-Сайна байна уу, монголчуудаа. Миний хувьд их сайхан үдэш болж байна.
-Өнөөдрийн гол зүйл болох “Түмэн хишигтэн” симфоний талаар?
-Надад их сайхан байна. Монголын гайхалтай авьяаслаг залуу хөгжимчин болох Б.Чинбаатай хамтарч ажилласандаа үнэхээр их баярлаж байна. Тэр үнэхээр чадварлаг хөгжимчин бас уран бүтээлч шүү.
-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байгаа вэ?
-Ажиллаад бас амраад л байна. Цаг тухайд нь танилцуулаад явна аа.
Яруу найрагч, Монголын Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/
-Танд энэ оройн мэндийг хүргэе. Сайхан зусч байна уу?
-Баярлалаа, та бүхэнд ч гэсэн энэ үдшийн мэндийг хүргэе. Монгол зон наадамдаа бэлдээд сайхан зуншиж байна уу.
-Монголчууд хөгжмийн урлагтаа гайхалтай нэгэн бүтээлийг өлгийдөн авлаа. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайхан байна аа. Дэлхийн түүхэнд тод үсгээр бичигдсэн цөөхөн хэдэн улсын нэг бол Монгол.
Энэ түүхээрээ өнөө цагийн хүүхэд залуус маань бахархаж явах нь зүйн хэрэг. Тэгвэл тэр бахархлын нэг тод илрэл нь “Түмэн хишигтэн” бүтээл болно гэдэгт итгэлтэй байна.
-“Түмэн хишигтэн” цэргүүд чухам ямар үүрэг гүйцэтгэж байсан юм бэ?
-Өвөг дээдсээсээ өвлөж авсан их цэргийн томоохон бодлого юм. Үүний зэрэгцээ тэнгэрийн санааг хэрэгжүүлэгч үнэнч, хүчирхэг, зоригтон баатрууд гэж ойлгоход болно.
-Шүлгээ бичихдээ ямар зүйл илэрхийлэхийг зорьсон бэ?
-Түүхийн гайхалтай улбааг өнөө цагт үнэн бодитойгоор нь хүргэхийг хичээсэн дээ.