Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Манай гаригийн хамгийн аймшигтай, аюултай амьтад
10. Малайн баавгай

Баавгай бол хамгийн аюумшигт араатны нэг. 1,5 метр урттай, ердөө 65 кг жинтэй азийн малай баавгай бол энэ төрлийн амьтдаас хамгийн жижигт орно. Гэхдээ биетэйгээ харьцуулахад хамгийн том шүдтэй хамгийн зэрлэг баавгай. Ямар ч шалтгаангүйгээр хүн рүү дайрдаг хамгийн аймшигтай хамгийн зэрлэг баавгайд ордог болохоор түүнд бариулж олон хүн амиа алдсан байдаг.
9. Далайн матар

Хамгийн хэрцгий матар гэдэг энэ амьтан долоон метр урттай, бараг 2 тонн жин дарна. Хүнийг бол зүгээр л амтархан үмхчихдэг амьтан. Ер нь өөрийн эзэмшил газрыг хамгаалахын тулд бусад том амьтныг ч дайрах, завийг хөмрүүлэх нь юу ч биш.
8. Чоно оготоно

Ердөө 20 см урттай, хэдхэн зуун грамм жинтэй, хамгийн жижигхэн араатан л даа. Өөрөөсөө даруй тав дахин том молтогчин туулайг ч гэсэн амархаан зууш болгоно. Амьтан барьдаг гол арга нь судсыг нь ханаж сорох. Мөн л өөрийн эзэмшлээ хамгаалж төрөл бүрийн амьтан, шувуудыг хүртэл барина.
7. Гэрэлзгэнэ

Оготонотой төстэй ч зарааны төрөлд орно. Жижигхэн биетэй энэ амьтан түргэн хөдөлгөөнтэй, өлсч үхэхгүйн тулд байнга идэж байдаг, энэ хэрээрээ ч ямагт бусад амьтан руу дайрдаг аюултай. Өөрөөсөө хор ялгаруулж дайснаа алдаг ч голдуу тархи руу нь хаздаг.
6. Нохой зээх

Сайндаа л 15-30 кг татах, багавтархан баавгайтай төстэй энэ амьтан буга, хандгай, янгирыг ч дөнгөж чадна. Хүн рүү дайрвал үхэлд хүргэх аюултай. Ер нь өөрийнхөө газар нутгийн төлөөнөө баавгайтай ч хүч үзэхэд бэлэн аймшигтай араатны нэг.
5. Хар мамба

4,5 метр хүрдэг урт амьтан. Манай гариг дээрх хамгийн аюултай, хамгийн хортой могой доо. Намаг, нуга, модонд ер хаа ч гэсэн амьдардаг хамгийн хурдан амьтан. Цагт 20 км хурдалж чадна.
4. Бухан аварга загас

Энэ бол усан доторхи хамгийн аюултай амьтны нэг болохоор түүнд өртөж амь алдсан хүний жагсаалт уртаас урт болно. Маш хурдан хөдөлгөөнтэй болохоор хүн рүү дайраад маш хурдан зайлж алга болно. Бас гол, нуур гээд хязгаарлагдмал усанд байж чаддаг, тэр ч бүү хэл усанд автсан гудамжинд явж байсан тохиолдол бий.
3. Эр хур харцага буюу улаан нүдэн.

Далавч нь 1,2 метр хүрэх, шувуугаар хооллогч энэ шувуу бол ойн харцгын төрлийн хамгийн том нь. Улаан нүд, хар саарал өдтэй энэ шувуу олзоо харлаа л бол аюул дагуулна. Хүнийг ч ялгаагүй өндрөөс нисч ирээд л толгой руу хошуугаа зооно.
2. Чоно

Чоно бол хэрцгийгээрээ зард гарсан амьтан даа. Хандгай мэт том олз руугаа бол сүргээрээ дайрна, хурдан амьтныг бол өртөөлөн хөөж барина, эсвэл намаг руу шахаж унагана. Хүнээс дутахгүй ухаантай гэдэг энэ амьтны олз болж ертөнцийг орхисон хүний тоо мундахгүй.
1. Бодон гахай

Чоно бол гэрийн нохойн өвөг гэж болох бол зэрлэг бодон гэрийн тэжээмэл гахайнаас хэдэн мянга дахин аюултай амьтан. Баруун ази, европ даяар ойд л бол хаана ч таарна. Бугыг ч болов амархаан дөнгөдөг энэ араатан хүн рүү ямагт дайрна. Ер нь өөрийнх нь эзэмшил газарт нэвтэрсэн хэн рүү ч дайрч үзэлцдэг аймшигт араатан.
😳😰😱
Манай гариг дээр шүд хумсаараа хүнд, бусдад аюул занал учруулж болох аймшигтай араатан амьтад ёстой хар мянга. Энэ удаа араатан, амьтдаас бусдад аюул занал, хөнөөл учруулах шинэ шинэ аюулын тухай танилцуулж байна.

1 Сэтгэгдэл
2024.01.14