УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
НААДМААР “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ”-Г ТОГЛОНО
Монголын анхны дуурь болох “Учиртай гурван толгой” наадмаар тоглогдох нь. Хүчит бөхчүүдийн уран мэх, эрхий мэргэн харваачдын холч хараа, хүлэг морьдын шандасыг сорьсон наадмыг чимэхээр УДБЭТ-ын уран бүтээлчид эл дуурийг наадамчин олонд бэлэг болгон барьж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт энэхүү дуурь нь анх дуулалт жүжгээр 1934 оны аравдугаар сарын 21-нд тоглож байсан бол тус театрын алтан тайзнаа дуурийн хэлбэрээр 1950 оны арванхоёрдугаар сарын 21-нд анх тоглосон хэмээн театрын түүхийн алтан хуудснаа тэмдэглэн бичсэн байдаг юм.
Энэ сарын 11-нд тоглох эл дуурийн хөгжмийг 1945 онд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов бичсэн бөгөөд Ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, ерөнхий зураачаар Ардын зүтгэлтэн Ч.Гунгаасүх ажилласан аж. Энэхүү дуурьт хөдөө нутгийн сайхан бүсгүй Нансалмаа, түүний сүйт залуу Юндэн нарын тухай гарна. Хуримын бэлтгэлээ хангахаар хот зорьсон Юндэнг байхгүйд дурлалт бүсгүй Нансалмааг нь хүчээр авч суухыг санаархсан нутгийн ноён Балган болоод үнэнч хайрыг сэтгэлийг яагаад ч дийлээгүй Хоролмаа нарын тухай гардаг юм. Монголын урлагийн салбарт тэсрэлт хийсэн гэгддэг “Учиртай гурван толгой “ дуурь энэ сарын 11-нд УДБЭТ-ын тайзнаа дахин тоглогдох нь.
Монголын анхны дуурь болох “Учиртай гурван толгой” наадмаар тоглогдох нь. Хүчит бөхчүүдийн уран мэх, эрхий мэргэн харваачдын холч хараа, хүлэг морьдын шандасыг сорьсон наадмыг чимэхээр УДБЭТ-ын уран бүтээлчид эл дуурийг наадамчин олонд бэлэг болгон барьж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт энэхүү дуурь нь анх дуулалт жүжгээр 1934 оны аравдугаар сарын 21-нд тоглож байсан бол тус театрын алтан тайзнаа дуурийн хэлбэрээр 1950 оны арванхоёрдугаар сарын 21-нд анх тоглосон хэмээн театрын түүхийн алтан хуудснаа тэмдэглэн бичсэн байдаг юм. Энэ сарын 11-нд тоглох эл дуурийн хөгжмийг 1945 онд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов бичсэн бөгөөд Ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, ерөнхий зураачаар Ардын зүтгэлтэн Ч.Гунгаасүх ажилласан аж. Энэхүү дуурьт хөдөө нутгийн сайхан бүсгүй Нансалмаа, түүний сүйт залуу Юндэн нарын тухай гарна. Хуримын бэлтгэлээ хангахаар хот зорьсон Юндэнг байхгүйд дурлалт бүсгүй Нансалмааг нь хүчээр авч суухыг санаархсан нутгийн ноён Балган болоод үнэнч хайрыг сэтгэлийг яагаад ч дийлээгүй Хоролмаа нарын тухай гардаг юм. Монголын урлагийн салбарт тэсрэлт хийсэн гэгддэг “Учиртай гурван толгой “ дуурь энэ сарын 11-нд УДБЭТ-ын тайзнаа дахин тоглогдох нь.
0 Сэтгэгдэл
























