Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хуучин “Жанжин клуб” шинэ театр болно

Гээндээ ч юм уу, гоондоо ч юм уу бидэнд нэг муухай зан байх шиг ээ. Энэ нь, нэгийг үзээд нөгөөг мартдаг. Саяхан л Монголын түүхэнд гавьяатай хүн учраас цагаан дээлт Дамдины хүү Сүхбаатарын төрсөн гэр болон тоглож өссөн газрыг нь хамгаалъя, түүхийн цогцолборт газар болгоё хэмээн Амгалан орчмын түүнтэй холбоотой бүхий л газрыг түүхэн дурсгалт газар болгохоор холбогдох албаныхан ярьж байсансан. Гэвч өдгөө түүний нэрээр нэрлэгдсэн клубийг нураан шинээр сүндэрлүүлэхээр барилгын ажлыг нь эхлүүлж байна.

Хэдэн жил хүний гар хүрээгүй барилгыг нураалгүй яахав дээ гэж уншигч та хэлж магадгүй. Гэхдээ нийслэлд өдгөө хуучны гэх түүхэн цаг үеийг санагдуулах барилга байшин тун цөөхөн үлдсэн болохоор л харамсах сэтгэл төрсөн хэрэг. Үнэндээ, 1921 онд ардын хувьсгалын ялалтын дараа жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар эл клуб байгуулагдан, жанжин, гэргий Янжмаагийн хамт анхны суртал номлогчоор  нь ажиллаж байсан гэдэг. Ингээд цагийн аяст элэгдсэн эл барилгыг 1962 онд нураан өнгө төрхийг нь өөрчилсөн гэж архивын баримтанд тэмдэглэгдэн үлджээ. Харин 1924 онд урлаг соёлын клуб болон С.Буяннэмэхийн “Сандо амбан” зохиолоос сэдэвлэн найруулсан “Ойрхи цагийн товч түүх” жүжгийг тавьсан байдаг. Ийнхүү Монголын орчин үеийн уран зохиолын охь, дээж болсон олон сайхан жүжиг энэ театрын тайз дээр амилж, энэ л байшингаас алтан үеийн олон жүжигчин төрөн гарсан.

Нэг үгээр хэлбэл, “Ардын үлгэр жишээ” нэрээр үйл ажиллагаа явуулж байсан эл клуб Монголын түүхийн бүтэн зууны бичээс байсан гэж хэлж болохоор. “Нэгэнт өнгөрсөн зүйл, одоо яая гэхэв” гэж халаглах гэсэндээ бус бид өнгөрсөнд хийсэн алдаагаа эдүгээ давтаж байгаа юм биш биз дээ гэж сануулах гэсэн хэрэг. Магадгүй, цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн цаг үеэ дагаад элэгдсэн байшинг шинэчлэх үе нь ирсэн байж мэдэх л юм. Манай сурвалжлах баг тус клубийг зорин очвол барилгын ажил нь эхэлчихсэн, ид өрнөж байв. Гүйцэтгэгч компанийнхны хэлж буйгаар шинэ өнгө төрхтэйгөөр босох Жанжин клуб 500 хүний суудалтай, шинэ, тохилог театр болох гэнэ. Түүгээр ч зогсохгүй жинхэнэ утгаар нь урлаг соёлын байгууллагын барилга барихаар их л хичээж байгаагаа учирлав. Харин ойр хавийн иргэдийн хувьд “Шинэ клуб баригдана гэсэн. Хуучных нь барилга ч муудсан байсан л даа” хэмээв.
Урлагт хайртай бүхний сэтгэлд тамгалагдан үлдсэн эл барилга шинэ өнгө төрхтэй болох нь. Гэхдээ хуучны төрхийг нь хадгалан орчин үедээ баривал өөр байх л даа. Өөрийнхөөрөө ухаж сэтгэхэд эл барилгыг байгаагаар хадгалж эсвэл бүр анхных шиг нь засч тохижуулан хуучны жүжгүүдийг сэргээн найруулж тавьдаг байсан бол жинхэнэ утгаараа соёлын өв болон үлдэх байсан ч юм уу.  
Ямартай ч, 1,5 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр босч буй эл барилга урлагийн авьяастнуудад ээлээ өгөг. Бас тэдний урлагийн амжилтыг хөтлөгч байгаасай билээ.
0 Сэтгэгдэл
тэр хавын хүмүүс энэ клубтээ ч нэг сайн бүжиглэдэг юм байна лээ яг 80-90оны үе шиг санагдсан шүү
Хамгийн их уншсан