УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Түмэн хишигтэн” симфони туульс УДЭТ-ын талбайд эгшиглэнэ
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат өнгөрсөн тавдугаар сараас эхлэн бүтээн байгуулалтын ажил нь хийгдэж буй “Түмэн хишигтэн” төсөлд зориулан “Эзлэн” хэмээх хөгжмийн бүтээлээ туурвиж бэлэн болгожээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн “facebook” хуудаснаа “Аугаа их ухаанаар дэлхийг дайтаж эзэлсэн Эзэн хааны “Түмэн хишигтэн” болоод түүний үнэнч баатруудад зориулсан хөгжмөө зохиож байна. Их түүхийг уншиж, судалж, ухаарах тусам улам их хүсэл сэтгэл минь оргилж, хөгжмийн маань ая, аялгуу аяндаа урсан гарсаар байна” хэмээн бичсэн байсан. Тэгвэл түүний сэтгэлээс урган гарсан эл төслийн 1000 хишигтэн баатрын нээлтэд зориулсан симфони туульсыг энэ сарын 8-ны өдөр "Үндэсний их найрал хөгжим"-ийн 90 хөгжимчин, ДБЭТ-ын 40 найрал дуучдын бүрэлдэхүүн бүхий 150 гаруй уран бүтээлчид тус театрын гадна талбайд эгшиглүүлэх нь. Эл төсөлд хөгжмийн зохиолч Б.Чинбат, уртын дуучин Түмэнжаргал, удирдаач Буянбаатар нар хамтран ажилласан юм. Дашрамд, “Түмэн хишигтэн” төслөөр найман зууны тэртээх Их Монгол гүрний түүхийг бодит бүтээн байгуулалтаар илэрхийлсэн, Чингис хааны хамгийн ойр, бүх талаараа шилэгдмэл түмэн дайчдынх нь уран баримал бүхий түүх, аялал, жуучлалын цогцолбор байх юм. Эл хөшөөт цогцолбор нь нийт 140 га газрыг хамрах бөгөөд энэ нь Сүхбаатарын талбайг тав нийлүүлсэнтэй ижил хэмжээтэй. Уртаараа хоёр мянган метр, өргөнөөрөө 700 метр зайд 10 мянган морьт баатрууд цувран жагсана. Энэ нь, Монголын болоод дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалт, гайхамшигт урлагийн бүтээл болно хэмээн төслийн багийнхан хэлсэн билээ.

0 Сэтгэгдэл