УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Гурван настай зураач охин
Их Британийн уран зургийн ертөнцөд нэгэн шинэ зураач хүч түрэн орж ирлээ. Нэг зураг нь 1500 фунт стерлингийн үнэ хүрч байгаа тэр шинэхэн зураач бол гурван настай бяцхан охин Айрис Халмшоу. Түүний зургууд өнгө будгийн гайхамшгийг хүмүүст мэдрүүлдэг болохоор уран зураг сонирхогчид дуртайяа худалдан авсаар байна.
Түүний насны хүүхдүүд нэг газраа удаан тогтож суухааргүй их хөдөлгөөнтэй байдаг ч Айрис аутизм өвчнөөс болоод харин ч нэг үйлдлээ удаан давтан хийх дуртай байдаг. Гадаад ертөнцтэй харилцах дургүй, өөрийгөө бусдаас тусгаарлан зожигруулдаг энэ өвчний улмаас Айрис ярьж чаддаггүй бөгөөд ээжээсээ өөр хүмүүстэй тэр бүр харилцахыг хүсдэггүй. Хүүхдээ яаж нийгэмшүүлж, бусад хүүхдийн адил болгох вэ гэж байнга санаа зовж явдаг ээж нь нэг өдөр охиноо зураг зурах гэж яаж хичээж, түүндээ дур сонирхолтой байгааг нь хараад зурах бүхий л боломж бололцоог нь бүрдүүлж өгчээ.

Охин хотоос зайдуу орших нам гүм байшингийнхаа гал зуухны өрөөнд асар олон будаг цаасан дунд сууж эсвэл арынхаа цэцэрлэгт уран бүтээлээ туурвидаг бөгөөд өдөрт дунджаар таван цаг зурдаг гэнэ. Тэрээр зарим зургаа хэдхэн цагийн дотор, зарим зургаа бүр арваад хоног зурж байж дуусгадаг. Гэхдээ түүний зурсан зургууд бодит дүрслэл бус тэр чигтээ хийсвэрлэл байдаг учир энэ бяцхан охин зүгээр нэг өнгө өнгийн будгийг хооронд нь холиод сууж байдаг хэрэг биш, бяцхан оюун ухаан, өөрийн дотоод ертөнц дэх өнгө гэрлийг ийнхүү цааснаа дүрслэн буулгадаг байх гэж мэргэжлийнхэн хэлж байна.

Түүний анхны зургуудаас нэгийнх нь зургийг ээж нь “Facebook” хуудсандаа тавьтал хуучны танил нь худалдаж авъя гэдэг санал тавьжээ. Түүнээс хойш охины зургийн авъяасын тухай ам дамжин хүмүүс мэдэх болж зургийг нь дандаа худалдаж авдаг болжээ. Охины эцэг эх уран зургуудыг нь худалдсан мөнгөөрөө охиноо эрчимтэй эмчилгээнд явуулах, мөн аутизм өвчний талаар олон нийтэд ойлгуулан таниулах ажилд зориулж буй ажээ.

Их Британийн уран зургийн ертөнцөд нэгэн шинэ зураач хүч түрэн орж ирлээ. Нэг зураг нь 1500 фунт стерлингийн үнэ хүрч байгаа тэр шинэхэн зураач бол гурван настай бяцхан охин Айрис Халмшоу. Түүний зургууд өнгө будгийн гайхамшгийг хүмүүст мэдрүүлдэг болохоор уран зураг сонирхогчид дуртайяа худалдан авсаар байна. Түүний насны хүүхдүүд нэг газраа удаан тогтож суухааргүй их хөдөлгөөнтэй байдаг ч Айрис аутизм өвчнөөс болоод харин ч нэг үйлдлээ удаан давтан хийх дуртай байдаг. Гадаад ертөнцтэй харилцах дургүй, өөрийгөө бусдаас тусгаарлан зожигруулдаг энэ өвчний улмаас Айрис ярьж чаддаггүй бөгөөд ээжээсээ өөр хүмүүстэй тэр бүр харилцахыг хүсдэггүй. Хүүхдээ яаж нийгэмшүүлж, бусад хүүхдийн адил болгох вэ гэж байнга санаа зовж явдаг ээж нь нэг өдөр охиноо зураг зурах гэж яаж хичээж, түүндээ дур сонирхолтой байгааг нь хараад зурах бүхий л боломж бололцоог нь бүрдүүлж өгчээ.

0 Сэтгэгдэл