Ам дамжин сурталчлагдаж байдаг кино урлагийн хамгийн том шүүгч, шүүмжлэгч бол үзэгчид байдаг. Кино урлагийн жишиг болсон холливуудад тухайн киноны сайн мууг ашиг орлогоор нь эрэмбэлүүлж, хэдий хэр эрэлттэй байгаагаар нь үнэлгээ тогтоодог бичигдээгүй хуультай. Манайд ч ялгаагүй сүүлийн үед кино урлаг сэргэж үзэгчид ч кино театр руу хошуурах болсон. ШӨХЗГ-аас театруудаар гарч байгаа киног ашиг орлогоо ил болгох шийдвэр гаргаснаар ямар кино зах зээлд байлан дагуулж байгааг төвөггүй харж болно. Хэдийгээр зах зээл багатай ч гэсэн бор зүрхээрээ хийсэн найруулагчдын маань бүтээл дэлхийн томчуудтай энэ зэрэгцэхгүй ч бас ч чамлахааргүй тоо гардаг болжээ.
Жишээ нь "Лардьма" кино дэлгэцээр гарч эхэлсэн цагаасаа л олон хүний нулимс дуслуулан үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Зардлаа гурав дахин нугалахаар ашиг олоод байгаа гэх тус киноны гол дүрд Топ модель Д.Пүрэвсүрэн тоглосон юм. Харин найруулагчаар УГЖ С.Жанчивдорж агсны хүү Ж.Сэнгэдорж ажилласан юм. Тайз дэлгэцнээ хамгийн эрэлттэй дүрээр өдгөө хоёр хүүхдийн эх болсон сайхан бүсгүй тодорч үе тэнгийнхнээ хол хаяв. Энэ нь ч түүнийг өөрийгөө үнэлүүлэх чансаа болсон сайн дүр гэхэд болно.Амьдралынхаа шинэ үеийг эхлүүлээд байгаа топ маань одоо ч олны анхааралд байж мэргэжлийнхээ ур чадварыг энэ киногоороо нотлосон гэхэд болно. Хангалттай хөрөнгөтэй эртэй ханилж, тэрбумаар үнэлэгдэх хаус сонирхож яваа топ моделийн хувьд хэдий хэр үнээр тоглосон нь нууц байгаа ч шүтэн бишрэгчдэдээ өөрийхөө оршин байгааг нотолсон сайхан дүр бүтээсэндээ л бахархаж яваа гэх. "Дөрвөн улирал нэг амраг" хэмээн ёжлогддог алтны магнат Мянганбаяраас салснаасаа хойш өөрийн хүчээр амьдралаа авч яваа топ модель Д.Пүрэвсүрэнгийн дараагийн дүрийг л үзэгчид хүлээж байна.