“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Наадмаар гоёхын зэрэгцээ орлого олох нь
Нийслэлийн Үйлдвэр Хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран “Наадмын Гоёл” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн 30-ны өдөр хүртэл зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэнд худалдаалагдаж байгаа энгийн болон хүннү загварын дээл 60-380 мянга, монгол гутал 150 мянгаас 1 сая, хөөргөний даалин 10-300 мянган төгрөгний хооронд, эсгий, чулуу, арьс, шүр, ноолуур, гар хийцийн тууз, нэхмэл эдлэлүүд мянгаас 400 мянгын хооронд үнэтэй байна.
“Ажилтай, орлоготой” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй энэ арга хэмжээний гол зорилго нь дээл, монгол гутал зэрэг монгол үндэсний хувцсаа оёдог, эсгий , чулуу, шүрэн эдлэл хийдэг, олбог нэмнээ үйлдвэрлэдэг хувь хүмүүс байгууллагуудыг дэмжиж байгаа юм.
Баяр ёслолоор үндэсний дээл хувцсаараа гоёж гангарах дуртай монголчууд маань урчуудаасаа наадмын гоёлоо авч, давхар нэгнийгээ орлоготой болгох боломжийг энэ үзэсгэлэн худалдаа олгож байгаа аж. Үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэлийн оёмол, сүлжмэл, гар урлал, модон эдлэл, энэ салбарын жижиг, дунд, томоохон үйлдвэрлэгч, нийлүүлэгч, зуучлагч, борлуулагч гээд 32 аж ахуйн нэгж байгууллага оролцож байгаа аж.
Нийслэлийн Үйлдвэр Хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран “Наадмын Гоёл” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн 30-ны өдөр хүртэл зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд худалдаалагдаж байгаа энгийн болон хүннү загварын дээл 60-380 мянга, монгол гутал 150 мянгаас 1 сая, хөөргөний даалин 10-300 мянган төгрөгний хооронд, эсгий, чулуу, арьс, шүр, ноолуур, гар хийцийн тууз, нэхмэл эдлэлүүд мянгаас 400 мянгын хооронд үнэтэй байна.
“Ажилтай, орлоготой” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй энэ арга хэмжээний гол зорилго нь дээл, монгол гутал зэрэг монгол үндэсний хувцсаа оёдог, эсгий , чулуу, шүрэн эдлэл хийдэг, олбог нэмнээ үйлдвэрлэдэг хувь хүмүүс байгууллагуудыг дэмжиж байгаа юм.
Баяр ёслолоор үндэсний дээл хувцсаараа гоёж гангарах дуртай монголчууд маань урчуудаасаа наадмын гоёлоо авч, давхар нэгнийгээ орлоготой болгох боломжийг энэ үзэсгэлэн худалдаа олгож байгаа аж. Үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэлийн оёмол, сүлжмэл, гар урлал, модон эдлэл, энэ салбарын жижиг, дунд, томоохон үйлдвэрлэгч, нийлүүлэгч, зуучлагч, борлуулагч гээд 32 аж ахуйн нэгж байгууллага оролцож байгаа аж.
Ж.Балжинням
0 Сэтгэгдэл























