УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Севилийн үсчин” хошин дуурь драмын театрт амилна
УДБЭТ-ын алтан тайзнаа Ж. Россинигийн “Севилийн үсчин” хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт хошин дуурь энэ сарын 29-нд амилах гэж байна. Анх Италид 1916 оны хоёрдугаар сарын 20-нд нийтэд тоглогдсон эл хошин дуурь манай улсад 1979 оны аравдугаар сарын 13-нд алтан тайзнаа амилсан гэдэг. Энэхүү дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагч Л.Эрдэнэбулган ажиллаж буй. Харин гол дүрийн Альмавива гүнд (тенор) СТА Ч.Түмэндэмбэрэл, Розинад Ө.Уянга, Үсчин залуу Фигарод (баритон) А.Сайнбаяр нарын уран бүтээлчид тоглоно. XVIII зууны үед Испанийн Севиль хотод буйгаар эхлэх хошин дуурьт хайр сэтгэлийг нь булаасан үзэсгэлэн төгс Розинад дурласан Альмавива гүн “Миний хэргэм зэрэг, эд хөрөнгөнд минь биш, надад үнэн хайр сэтгэлээ өгөөсэй" гэсэндээ өөрийгөө Линдор гэж танилцуулснаар үйл явдал эхэлнэ. Тэрээр бэрхшээлийг даван туулснаар хайртай бүсгүйтэйгээ гэрлэн амар сайхан жаргаж суудаг тухай өгүүлсэн хоёр цаг 20 минутын хошин дуурь юм.

0 Сэтгэгдэл