УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Оросын хамгийн сонин 10 хөшөө
Хөшөө гэдгийг чинь заавал талийгачид зориулж босгодоггүй юм байна. Орос орон энэ хуучин уламжлалаас салж сүүлийн 10 жилд хот орчныхоо өнгө үзэмжийг сайжруулах үүднээс хөшөө, уран баримлын шинэ шинэ дэвшил гаргасан. Хамгийн сонирхолтой 10 хөшөө, баримлыг толилуулж байна.
Чихэрлэгийн “Нөхөрлөл” хөшөө. Москва хот.

Энэ хөшөө нийслэл Москвагийн Руставеллийн гудамжинд, чихэрлэгийн үйлдвэрийн дэргэдэх энэ хөшөө бол орос ардын “Үнэг тогоруу” үлгэрээс сэдэлтэй. Гэхдээ энэ удаа тэд гартаа 250 кг-ийн жинтэй “Дружба” гэдэг чихэрлэг бариад их л нөхөрсгөөр зогсч байгаа нь энэ.
Шувуухайн хөшөө. Санкт-Петербург

Энэ уг нь зүгээр л нэг жижигхэн шувуухайн хөшөө, баримал. Жижигхээн энэ хүрэл шувуу хүсэл биелүүлдэг гэдэг болохоор хүн бүрий зоосон мөнгө тавьж, хүслээ шивнэдэг. Залуучууд бол бүр хундага дарс амсуулна гээч.
Сантехникч Степаныч. Омск хот

Сантехникч Степаныч Люблины өргөн чөлөөний дулааны худгаас гарч ирж байгаагаар дүрсэлсэн энэ хөшөө хотын хүмүүсийн хайртай хөшөөний нэг. Хажуугаар нь өнгөрсөн хүн бүр л Степанычийг тамхиар дайлна. Ийм хөшөө бас Словакийн Братиславт байдаг.
Усан хангамжийн хөшөө. Мытищи хот

Үзүүрт нь крант, хаалт бэхэлсэн гурван төмөр хоолой бүхий энэ хөшөөг Мытищины усан хангамжийн байгууллагын 200 жилийн ойд зориулан босгожээ. Хүмүүс хэдийгээр энэ хөшөөг согтуу сантехникч, Марсианы гурван хөлт зэргээр янз янз нэрлэдэг ч хотын нэг л дурсгалт газар болсоор байдаг.
Халаалтын радиатор. Самар хот

Төвлөрсөн халаалт гэдэг бий болж байшин барилгуудад халаалт түгээдэг гол төхөөрөг болсон энэ хийцийг мэдэхгүй хүн ховор. Энэ гайамшигт зүйл бий болсны 150 жилийн ойд зориулж 2005 онд Самар хотод босгосон хөшөө.
Давсалсан өргөст хэмх. Луховицы хот

Хүн, амьтанд зориулсан хөшөө мянга түм. Харин Луховицынхан хотынхоо 50 жилийн ойд зориулж орос хүн бүрийн дуртай давсалсан өргөст хэмхний хөшөө босгожээ. Луховыц бол оросын зах зээлд өргөст хэмх нийлүүлдэг гол нийлүүлэгчийн нэг.
Аз жаргалын хөшөө. Томск хот

“Нэг нохой амьдарч байжээ” гэдэг хүүхэлдэй киноноос сэдэвлэсэн, сэтгэлгээний энэ хөшөө аз жаргал гэж юу юм бэ гээгт хариу өгнө. Уран браималчдынхаар бол аз жаргал гэдэг нь алдар нэр, мөнгө хөрөнгөд биш харин жирийн хүмүүсийн баяр баясгалан, өөрийнхөөрөө байх л жинэхэн аз жаргал гэдгийг харуулсан гэнэ.
Матарт зориулсан хөшөө. Ижевск хот

Гудамжны түшлэгтэй сандал дээр сууж байгаа алдарт Гена матар хальтхан харвал яруу найрагч Пушкины хөшөөтэй адил. Энэ хөшөөг 2005 онд Ижевскийн 24 дүгээр сургуулийн эсрэгт талд байрлуулсан байдаг.
Жүжигчин Леоновын “Доцент” хөшөө. Москва

2001 онд нээсэн энэ хөшөө алдарт жүжигчин Евгений Леоновын “Гайхамшиг залууст амжилт” гэдэг инээдмийн киноны Доцентын дүрийг илэрхийлсэн. Тэрээр шоронд очоод өөрийн байр сууриа олж авахын тулд хоёр хуруугаараа дохин хүмүүсийг айлгаж байгаа содон төрхийг харуулснаараа хэн бүхний танил хөшөө
Хашаачин Лужковын хөшөө. Москва

Оросын нийслэл дэх орчин үеийн урлагийн музейн хашаанд босгосон энэ хөшөөнд Москва хотын дарга асан Лужковыг ишиндээ гудамжны гэрэл байрлуулан хогийн шүүр бариад зогсч байгаа хашаачны дүрээр харуулсан байдаг.

0 Сэтгэгдэл