УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хөлгүй нисгэгчид
Зөвлөлтийн нисгэгч ЗХУ-ын баатар Алексе́й Петро́вич Маре́сьев.

1916 онд төрсөн энэ залуу 1937 онд цэрэгт татагдаж, 1940 онд нисэхийн дунд сургууль төгсч бага дэслэгч цол авсан.
1941 онд аугаа их Эх орны дайн эхлэхэд Баруун Өмнөд фронтод очиж 1942 онд анхны агаарын тулаанд орсон. 1942 оны дөрөвдүгээр сард агарын тулааны үеэр хүнд шархдан дайсны ар талд унасан. Эндээс 18 хоног мөлхөж фронтын шугам сэтлэн тосгоны хүмүүст олдсон. Нисгэгчид очиж авсан ч түүний хоёр хөлийн өсгий үхэжсэн учраас Москвад илгээсэн. Энд хоёр хөлийг нь шилбээр нь тайрсан ч тэрээр нисэх онгоцонд эргэж орохын тулд байнгын дасгал сургууль хийж байсаар хиймэл хөл хийлгэж 1943 оны хоёрдугаар сар гэхэд дасгал сургуулилтын эскадрилд байхдаа эргэн агаарт хөөрсөн.
Тэр дайны туршид нийтдээ байлдааны 86 нислэгт оролцож дайсны 11 онгоц унагаасны долоог нь шархдаж, хиймэл хөлтэй босноосоо хойш унагсан. 1943 оны наймдугаар сард түүнийг ЗХУ-ын баатар цолоор шагнасан. Дайны дараа агаарын нисэх хүчний сургуулийн зохион бүтээгч зэрэг ажил хийж байгаад 2001 онд нас барсан.
Түүний энэ эр зоригийн тухай зохиолч Борис Полевойн “Ёстой хүний тууж” роман бий.
Их Британийн нисгэгч Ду́глас Ро́берт Стю́арт Ба́дер.

1910 онд төрсөн тэрээр хатан хааны агаарын нисэх хүчний хурандаа цолтой, дэлхийн хоёрдугаар дайны ас нисгэгч.
Тэрээр агаарын нисэх хүчинд 1928 онд орж 1930 онд нисгэгч болсон. 1931 онд нислэгийн аппарат дээр бэлтгэл сургуулилт хийж байхдаа осолд орж хоёр хөлөө авхуулсан. Үүнээс хойш байнгын бэлтгэл сургуулилт хийж, биеэ чийрэгжүүлснээр 1939 онд нисэх хүчинд эргэж орсон.
1940 онд Францын кампанийн үеэр анхны ялалтаа байгуулсан байна. Үүний дараа Их британийн төлөөх агаарын тулалдаанд амжилттай оролцсон. 1941 оны наймдугаар сард Бадер олзлогдож тэнд байххдаа немцийн ас нисгэгч Адольф Галландтай анилцсан. 1945 онд олзноос суллагдсан. Тэр бүр 1946 онд цэргийн нисэх хүчнээс халагдсан ч 1979 он хүртэл агаарт ниссэн.
Тэрээр дайны үед 20 удаа байлдааны нислэгт ялалт байгуулж, дайсны 11 онгоц унагаасан. 1982 онд зүрхний шигдээсээр нас барсан. Түүний тухай ном зохиол олон.

Энэ хоёр нисгэгчийн дуртгалд яг ижил нэг зүйл байдаг нь хиймэл хөлтэйгээр онгоцондоо орж суух, буух нь л хэцүү байсан гэсэн байдаг.
Чухамдаа өнөөдөр ажил мэргэжил дотроос эрүүл мэндийн хамгийн өндөр шаардлага тавьдаг, араа шүдээ авхуулсан хүн ч бараг тэнцдэггүй мэргэжил бол онгоцны нисгэгч. Гэтэл хоёр хөлгүй атлаа сөнөөгч онгоц жолоодож агаар ниснэ, тэгэх тэгэхдээ бүр агаарын тулалдаанд оролцоно гэдэг хүний санаанд оромгүй. Ийм яг ижил хоёр тохиолдлыг та бүхэнд хүргэж байна.
Зөвлөлтийн нисгэгч ЗХУ-ын баатар Алексе́й Петро́вич Маре́сьев.

1916 онд төрсөн энэ залуу 1937 онд цэрэгт татагдаж, 1940 онд нисэхийн дунд сургууль төгсч бага дэслэгч цол авсан.
1941 онд аугаа их Эх орны дайн эхлэхэд Баруун Өмнөд фронтод очиж 1942 онд анхны агаарын тулаанд орсон. 1942 оны дөрөвдүгээр сард агарын тулааны үеэр хүнд шархдан дайсны ар талд унасан. Эндээс 18 хоног мөлхөж фронтын шугам сэтлэн тосгоны хүмүүст олдсон. Нисгэгчид очиж авсан ч түүний хоёр хөлийн өсгий үхэжсэн учраас Москвад илгээсэн. Энд хоёр хөлийг нь шилбээр нь тайрсан ч тэрээр нисэх онгоцонд эргэж орохын тулд байнгын дасгал сургууль хийж байсаар хиймэл хөл хийлгэж 1943 оны хоёрдугаар сар гэхэд дасгал сургуулилтын эскадрилд байхдаа эргэн агаарт хөөрсөн. Тэр дайны туршид нийтдээ байлдааны 86 нислэгт оролцож дайсны 11 онгоц унагаасны долоог нь шархдаж, хиймэл хөлтэй босноосоо хойш унагсан. 1943 оны наймдугаар сард түүнийг ЗХУ-ын баатар цолоор шагнасан. Дайны дараа агаарын нисэх хүчний сургуулийн зохион бүтээгч зэрэг ажил хийж байгаад 2001 онд нас барсан.

0 Сэтгэгдэл