УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хил дээр хураагдсан түүх, соёлын өвийг дэлгэлээ
Хууль бусаар хил давуулах гэж байгаад хураагдсан түүх, соёлын дурсгалт эд өлгийн зүйлс Гаалийн Ерөнхий газарт хадгалагдаж байдаг байна. Өнөөдөр эдгээрээс дээжлэн олон нийтэд дэлгэн үзүүллээ. Улаанбаатар хотын гаалийн газарт нээлтээ хийсэн “Соёлын өв-Хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт энэхүү үзэсгэлэнд 1800 оны үед бүтээгдсэн шармал Авид бурхан, Мин улсын үеийн шармал бурхан, бурхны хэв, модон бар, үлэг гүрвэлийн чулуужсан өндөг зэрэг 30 гаруй төрлийн эд өлгийн зүйлс тавигджээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг музейн нээлтэд оролцохдоо “Гаалийн Ерөнхий газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран 1991 оноос хойш хил дээр хураагдаж, улсын орлогод бүртгэгдсэн түүх, соёлын дурсгал, эд өлгийн зүйлийг цуглуулан ийм тайлан музей гаргалаа. Эдгээр өвийг холбогдох газруудад шилжүүлэх нь зүйтэй. Энэ ажлын эхлэл тавигдаж байна. Эдгээр өв олон түмний хүртээл болж, монголчууд түүх соёлын өвөө хадгалж, хамгаалж бахархаж байх нь зүйд нийцнэ” гэж хэллээ.
Хууль бусаар хил давуулах гэж байгаад хураагдсан түүх, соёлын дурсгалт эд өлгийн зүйлс Гаалийн Ерөнхий газарт хадгалагдаж байдаг байна. Өнөөдөр эдгээрээс дээжлэн олон нийтэд дэлгэн үзүүллээ. Улаанбаатар хотын гаалийн газарт нээлтээ хийсэн “Соёлын өв-Хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт энэхүү үзэсгэлэнд 1800 оны үед бүтээгдсэн шармал Авид бурхан, Мин улсын үеийн шармал бурхан, бурхны хэв, модон бар, үлэг гүрвэлийн чулуужсан өндөг зэрэг 30 гаруй төрлийн эд өлгийн зүйлс тавигджээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг музейн нээлтэд оролцохдоо “Гаалийн Ерөнхий газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран 1991 оноос хойш хил дээр хураагдаж, улсын орлогод бүртгэгдсэн түүх, соёлын дурсгал, эд өлгийн зүйлийг цуглуулан ийм тайлан музей гаргалаа. Эдгээр өвийг холбогдох газруудад шилжүүлэх нь зүйтэй. Энэ ажлын эхлэл тавигдаж байна. Эдгээр өв олон түмний хүртээл болж, монголчууд түүх соёлын өвөө хадгалж, хамгаалж бахархаж байх нь зүйд нийцнэ” гэж хэллээ.
0 Сэтгэгдэл
























