УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Монголын андерграунд кино уралдааны шилдэг бүтээл тодорлоо
Cонгодог болон артхаус киног монголчуудад таниулах зорилготой "Алтан хальс" холбоо нь авангард, эксперименталь кино урлагийг таниулах, дэмжин хөгжүүлэх, тус төрлөөр кино урлагийн бүтээл туурвиж буй уран бүтээлчид, хүүхэд залуусыг дэмжих, урам өгөх зорилгоор Монгол Улсад анх удаа Монголын андерграунд кино уралдааныг зохион байгуулж байгаа юм. Уг уралдааныг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан бөгөөд оролцох бүтээлүүдийг энэ сарын 15-ныг хүртэл цахим болон биетээр хүлээн авчээ. Уралдаанд нийт 26 бүтээл ирсэнээс шилдэг бүтээлүүдийг өнгөрөгч бямба гаригт тодрууллаа.

Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд кино зохиолч, найруулагч Д.Төрмөнх, төрийн соёрхолт зураач, төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, кино найруулагч Т.Мөнх-Оргил, МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, урлаг судлаач Ж.Бодьбаатар нар багтжээ.
Тэргүүн байр

Уралдааны тэргүүн байрт А.Оюунзаяагийн “Нүүдэг чулуу” шалгарч, “Бодь Электроникс” компанийн "Энтера" дэлгүүрийн нэрэмжит нэг сая төгрөгийн мөнгөн шагнал, "Алтан хальс" холбооны нэрэмжит цомыг гардлаа. Уралдааны дэд байрыг Д.Доржхандын “Араншин” хүртэж, Монголын урлагийн зөвлөлийн нэрэмжит 500 мянган төгрөгийн шагналыг хүртлээ.
Дэд байр

А.Нямцэрэнгийн “Зураас” гуравдугаар байрыг эзэлж, “Гуру Медиа”-ийн нэрэмжит 300 мянган төгрөгийн мөнгөн шагналыг хүртжээ.
Б.Итгэлийн “Галзуу хүний өдрийн тэмдэглэл (хөдөлгөөн)”, Б.Цэвээндуламын “Диваажинд” тусгай байрыг эзэлсэн байна. Шилдгээр шалгарсан дээрх таван бүтээл “Улаанбаатар Олон улсын кино наадам”-ын хөтөлбөрт оролцох эрхийг авсан байна.
III -р байр

Монголын андерграунд кино уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Бодь Электроникс”-ийн “Энтера” дэлгүүр, ивээн тэтгэгчээр Монголын Урлагийн Зөвлөл, “Гуру Медиа”, “Непко” хэвлэлийн газар хамтран ажиллаж, ХААН Банк, МУЗ-ийн “Улаан гэр” галерей дэмжлэг үзүүллээ. Мөн “Боловсрол Суваг” ТВ мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр, “Оллоо” ТВ, “Гоодаль” сэтгүүл, Нийслэл хөтөч, Топ99 вэбсайт, “Е-магазин” онлайн сэтгүүл мэдээллийн ивээн тэтгэгчээр тус тус дэмжин ажилласан юм.

0 Сэтгэгдэл