УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“18 нас”-ны эзэд 18 хүрлээ

“Камертон” хамтлагийн 18 жилийн түүхт ойн өдөр өчигдөр тохиож, тэд эрийн цээнд хүрлээ. 18 жилийн тэртээ хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг анх байгуулагдсан түүхтэй. Рок, попын ертөнцөд тэд өөрсдийн байр сууриа эзлэн олон хит дуу эгшиглүүлсэн. Тэдний анхны уран бүтээлүүдийн нэг “18 нас” дуу залуусын дунд өдгөө ч дуулагдсаар байна. Хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш арван цомог гарган 14 тоглолт хийж, “Алтан микрофон” наадмын “Шилдэг хамтлаг”, “Шилдэг цомог”, “Пентатоник” наадмын “Шилдэг хамтлаг”-аар шалгарсан гээд тэдний шагналын буухиа үргэлжилнэ. Өнгөрсөн жил тэд “Боловсрол суваг” телевизтэй хамтран “Камертон 2” шоуг 720 гаруй залуусын дунд амжилттай зохион байгуулан өөрсдийнхөө шинэ өрсөлдөгчдийг өлгийдөн авсан. “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд тус хамтлагийн продюсераар ажиллаж байгаа ч одоогоор шинэ хамтлагтаа нэр өгч амжаагүй. Харин шинэхэн “Камертон” хамтлагийн бүрэлдэхүүнд багтсан залуус гадаад хэлний боловсролдоо анхаарахаар Сингапурыг зорьсон гээд хийсэн ажлыг нь бичээд ч барахгүй. 18-тай хамтлагийн залуус тун удахгүй шинэ цомог, шинэ тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзана гэдгээ дуулгасан. Шинэхэн цомогт нь “Камертон 2” шоуны ялагч дөрвөн залуутай хамтран дуулсан уран бүтээл нь ч багтсан аж. Хамтлагийнхаа төрсөн өдрийг фенүүдтэйгээ нижгэр хийхээр төлөвлөсөн ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль давхцсан тул хэсэг хугацаагаар хойшлуулжээ. Тун удахгүй тэд зөвхөн фенүүдтэйгээ 18 насны төрсөн өдрөө тэмдэглэнэ гэдгээ амласан юм.

0 Сэтгэгдэл