УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Их, дээд сургуулийн оюутан элсүүлэх журам гарчээ
Их, дээд сургуулиуд нийслэлээс оюутан элсүүлэх журмаа гаргажээ. Ирэх сарын 1-нд ЭЕШ-ын нэгдсэн дүн гарч, батламж хуудас тарааснаар элсэгчид хүссэн сургуульдаа бүртгүүлэх эрхтэй болох юм. Энэ жилээс элсэгч бүр хүссэн сургуульдаа онлайнаар буюу тус сургуулийн цахим хаягаар орж бүртгүүлэх юм. Ингэснээр урт дараалал үүсдэг, маргаан гардаг асуудлыг үгүй болгож буй. Хэрэв бүртгүүлсэн сургуульдаа ЭЕШ-ынх нь оноо тэнцэн хяналтын тоонд багтсан бол тэмдэглүүлсэн утасны дугаарт нь хариу ирэх аж. Мессежээр хариугаа аваад товлосон өдрөө сургууль дээрээ очин ахин бүртгүүлснээр сургуулийн томилолтоо гардан авна гэдгийг сургуулиудын журамд заажээ. Төрийн өмчийн дээд сургуулиудын босго оноо 60 хувь буюу 560-аас дээш оноотой хүүхдийг элсүүлэхээр болсон байна. Харин хувийн хэвшлийн дээд сургуулиудын босго оноо 400 байхаар тогтжээ. Мөн Боловсролын үнэлгээний төвийн сайт www.eec.mn-ээр орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болох нь.

0 Сэтгэгдэл