УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Боловсролын бодлогыг шинэчлэхэд багш нар гар бие оролцоно
Боловсролын бодлогыг шинэчлэх ажилд Багш нарын холбоо Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран ажиллахаар болж, дэд сайд Б.Ундармаа, Монголын Багш нарын Холбооны ерөнхийлөгч Б.Жадамба нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын Багш нарын Холбоо боловсролын бодлогыг шинэчлэх ажилд яаж оролцох талаар ерөнхийлөгч Б.Жадамбаас тодруулахад “Боловсролын бодлогыг шинэчлэх ажлыг бид шат дараатайгаар гурван хэсэг болгон хийнэ. Нэгдүгээрт, ахмад үеийн багш нарын сургалтын арга зүйг өнөөгийн сургалтад ашиглаж, түгээн дэлгэрүүлэх. Хоёрдугаарт, хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрт багш болгон өөрийн хүч бололцоогоо дайчлан, баг бүрдүүлж төсөл хэрэгжүүлэх юм. Гуравт, шинэчлэлийн үр дүнг багш нар үнэлж цэгнэн БШУЯ-нд бодит байдлыг мэдээлэхийн зэрэгцээ залуу багш нараа хөгжүүлнэ” гэсэн юм. Дээрх хөтөлбөрт оролцож буй “Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва хэлэхдээ “БШУЯ-аас боловсролын төрийн бодлого хүүхэд бүрт хүрч байж чанарын шинэчлэл хийгдэнэ, боловсролын үйлчилгээ хүмүүнлэг болно гэж тодорхойлсон. Бодлогын дагуу манай сургууль БШУЯ-ны загвар сургууль болсон. Цаашид хөдөө орон нутгийн багш нар манай сургууль дээр ирж туршлага солилцох болно” гэсэн юм.
Боловсролын бодлогыг шинэчлэх ажилд Багш нарын холбоо Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран ажиллахаар болж, дэд сайд Б.Ундармаа, Монголын Багш нарын Холбооны ерөнхийлөгч Б.Жадамба нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын Багш нарын Холбоо боловсролын бодлогыг шинэчлэх ажилд яаж оролцох талаар ерөнхийлөгч Б.Жадамбаас тодруулахад “Боловсролын бодлогыг шинэчлэх ажлыг бид шат дараатайгаар гурван хэсэг болгон хийнэ. Нэгдүгээрт, ахмад үеийн багш нарын сургалтын арга зүйг өнөөгийн сургалтад ашиглаж, түгээн дэлгэрүүлэх. Хоёрдугаарт, хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрт багш болгон өөрийн хүч бололцоогоо дайчлан, баг бүрдүүлж төсөл хэрэгжүүлэх юм. Гуравт, шинэчлэлийн үр дүнг багш нар үнэлж цэгнэн БШУЯ-нд бодит байдлыг мэдээлэхийн зэрэгцээ залуу багш нараа хөгжүүлнэ” гэсэн юм. Дээрх хөтөлбөрт оролцож буй “Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва хэлэхдээ “БШУЯ-аас боловсролын төрийн бодлого хүүхэд бүрт хүрч байж чанарын шинэчлэл хийгдэнэ, боловсролын үйлчилгээ хүмүүнлэг болно гэж тодорхойлсон. Бодлогын дагуу манай сургууль БШУЯ-ны загвар сургууль болсон. Цаашид хөдөө орон нутгийн багш нар манай сургууль дээр ирж туршлага солилцох болно” гэсэн юм. А.Индра
0 Сэтгэгдэл
























