УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ч.Ууганбаяр: Хайрын үнэ цэнийг шүлгээр мэдрүүлнэ
Хүний амьдралд тохиолдох бүхий л хайрыг 100 яруу найрагч магтан дуулах нь. Энэ сарын 30-нд болох хайрын уншлагын талаар Залуу зохиолчдын нэгдлийн дарга, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ч.Ууганбаяраас тодрууллаа.

-Сайн байна уу. “Ардчилал” сониноос ярьж байна. Тун удахгүй болох 100 яруу найрагчийн хайрын шүлгийн уншлагын талаар тодруулах гэсэн юм. Оролцох яруу найрагчдад ямар нэг шалгуур тавьж байгаа юу?
-Хайрыг магтан дуулаагүй, энэ талаар шүлэглээгүй яруу найрагч энэ орчлонд нэгээхэн ч үгүй. Монголын Зохиолчдын эвлэлийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан МЗЭ, “Хязгааргүй дуулал” ТББ-тай хамтран яруу найргийн чөлөөт уншлага зохион байгуулах гэж байна. Үе үеийн төлөөлөл болсон найрагчдыг хамруулах уншлагад урилгаар “Болор цом”-ын эзэд болох П.Бадарч, А.Эрдэнэ-Очир, Д.Урианхай, Г.Мөнхцэцэг зэрэг шүлгээрээ овоглож яваа яруу найрагч оролцоно. Залуу үеийн төлөөлөл болсон яруу найрагчид ч оролцохоо илэрхийлсэн. Одоогоор 70 гаруй найрагч бүртгүүлээд байна.
-Ийм олон яруу найрагчдыг нэгтгэсэн уншлага ашгийн төлөө бус гэсэн. Яруу найраг сонирхдог хүмүүст таатай мэдээ дуулгасан байна билээ?
-Өдөрлөг “Өргөн орчлонд хүн хайраар дутаж болохгүй” гэсэн уриан дор энэ сарын 30-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм. Урлаг соёлын нэгдсэн арга хэмжээ гэж ойлгож болно. Зөвхөн шүлгийн уншлагаас гадна хамтлаг, дуучид ая дуугаа өргөнө.
-Аливаа арга хэмжээ нэг тийш чиглэсэн байх ёстой шүү дээ. Уншлагын зорилго юу вэ?
-Нийгэм, хүн төрөлхтний оюун санаанд сайн сайхныг даллан дуудагч хайрын үнэ цэнийг хүүхэд залууст ойлгуулах, түүгээр дамжуулан хүний сэтгэлд гэрэл гэгээ бэлэглэх юм даа.
-Бүртгүүлж амжаагүй залуус хаана хандах вэ?
-МЗЭ дээр ирээд бүртгүүлэхээс гадна 88848801 гэсэн дугаарт холбогдон бүртгүүлж болно.

0 Сэтгэгдэл