УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Нөлөөллөөс дээгүүрт” аянд 10 мянга гаруй залуу нэгдлээ
“Татар” хамтлаг арван жилийн ойгоо тохиолдуулан “Нөлөөллөөс дээгүүрт” аяныг энэ сарын 2-нд эхлүүлнээс хойш 10 мянга гаруй залуусыг эгнээндээ нэгтгээд байна. Аяны зорилго нь өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа архидалтын эсрэг, түүний нөлөөнд автсан залуусыг хорт зуршлаас нь татаж гаргахад чиглэж байгаа юм. Энэхүү аяны хүрээнд “Татар” хамтлаг дүүрэг бүрийн хэмжээнд цомхон тоглолт хийж, фэн клубээ байгуулж байна. Хэрэв “Татар”-ын сонсогчид фэн клубт нь нэгдэж, фэн карт авсан тохиолдолд Skytel-ийн D20 дугаарыг 1000 төгрөгөөр авч, “Тэнгис” кино театрт 50 хувийн хөнгөлөлттэйгээр кино үзэх эрхтэй болох аж.
Татар хамтлаг аяныхаа нэрээр нэрлэсэн “Нөлөөллөөс дээгүүрт” цомгоо гаргаад буй. Тэд борлуулалтаас олсон орлогоо энэ аяндаа зориулж байгаа юм. Тэд аяныхаа талаар хэлэхдээ “Бид анх бусдын хайрыг хүндэл гэж гарч ирсэн. Одоо ч гэсэн бид тэр хэвээрээ байгаа. Туурвисан бүтээлийнхээ утга санааг агуулж “Нөлөөллөөс дээгүүрт” аянаа явуулж байна. Залуусыг нэгдэхийг уриалж байна” гэсэн юм.
“Татар” хамтлаг ойн тоглолтоо ирэх сарын 5-нд хийхээр төлөвлөөд байгаа аж.
“Татар” хамтлаг арван жилийн ойгоо тохиолдуулан “Нөлөөллөөс дээгүүрт” аяныг энэ сарын 2-нд эхлүүлнээс хойш 10 мянга гаруй залуусыг эгнээндээ нэгтгээд байна. Аяны зорилго нь өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа архидалтын эсрэг, түүний нөлөөнд автсан залуусыг хорт зуршлаас нь татаж гаргахад чиглэж байгаа юм. Энэхүү аяны хүрээнд “Татар” хамтлаг дүүрэг бүрийн хэмжээнд цомхон тоглолт хийж, фэн клубээ байгуулж байна. Хэрэв “Татар”-ын сонсогчид фэн клубт нь нэгдэж, фэн карт авсан тохиолдолд Skytel-ийн D20 дугаарыг 1000 төгрөгөөр авч, “Тэнгис” кино театрт 50 хувийн хөнгөлөлттэйгээр кино үзэх эрхтэй болох аж.Татар хамтлаг аяныхаа нэрээр нэрлэсэн “Нөлөөллөөс дээгүүрт” цомгоо гаргаад буй. Тэд борлуулалтаас олсон орлогоо энэ аяндаа зориулж байгаа юм. Тэд аяныхаа талаар хэлэхдээ “Бид анх бусдын хайрыг хүндэл гэж гарч ирсэн. Одоо ч гэсэн бид тэр хэвээрээ байгаа. Туурвисан бүтээлийнхээ утга санааг агуулж “Нөлөөллөөс дээгүүрт” аянаа явуулж байна. Залуусыг нэгдэхийг уриалж байна” гэсэн юм.
“Татар” хамтлаг ойн тоглолтоо ирэх сарын 5-нд хийхээр төлөвлөөд байгаа аж.
А.Индра
0 Сэтгэгдэл
























