УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
С.Жавхлан: Монгол туургатнууд нэгдэх цаг болсон
МУГЖ, дуучин С.Жавхлан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж “Хамаг Монгол” төслийн талаар танилцуулсан юм. Хуралд “Хамаг Монгол” төслийг санаачлагч, төслийн удирдагч С.Жавхлан, Буриад улсын дуучин Чингис Раднаев, Халимаг улсын дуучин Лич Караев, Өвөр монгол улсын дуучин Машбатын Баясгалан, мөн төслийн ерөнхий зохицуулагч Б.Батбаяр оролцлоо.
“Хамаг Монгол” төсөлд хамрагдаж дуугаа дуулсан Буриад, Туваа, Халимаг, Өвөр Монгол, Монгол үндэстүүд үндэсний дээл хувцасаар гоёсон байв. Хэл, аялга өөр боловч нэг л угсаа гаралтай Монгол дуучид үндэс угсаа нэг ах дүүсдээ, төслийг дэмжсэн байгууллагууддаа баярласан талархаснаа хэвлэлийн хурлаар дамжуулж илэрхийлсэн юм.
Төслийн ерөнхий зохицуулагч Б.Батбаяр хэлэхдээ, “Монгол гэсэн тодотголтой бүх юм бүдгэрч байна. Монголын өв уламжлал мартагдах, ёс заншил замхрах нь. Санаа бодол нэгтэй залуучууд нэгдэж, “Хамаг Монгол” төслийг санаачилж, хэрэгжүүлсэн. Энэ оны гуравдугаар сарын 7, 8-нд Улаанбаатар Паласт төслийнхөө нээлтийг хийж байсан бол төслийн хүрээнд олон ажил хийсэн. Монгол Улс даяар үндэснийхээ уламжлал, язгуур урлаг, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх, мөн Монгол туургатнууддаа Монгол үндэсний талаар таниулах, тэднээс өвлөгдөн ирсэн ёс заншлыг бусад туургатнууддаа таниулах мэдүүлэх нь төслийн зорилго юм. Бид урлаг, тэр дотроо монгол дуу хуураар хамаг Монголыг нэгтгэхийг зорьсон юм” гэсэн юм.
Төслийг санаачлагч, төслийн удирдагч Самандын Жавхлан “ Монгол гэсэн сэтгэлтэй, өвөг дээдсээрээ бахархаж явдаг залуус нэгдэн, тэмцэлдэж, уралдаж, хэрэлдэж, маргалдаж биш оюун сэтгэлээрээ, ёс заншлаараа, өв уламжиллаараа, соёл урлагаараа нэгдэе гэж “Хамаг Монгол” төслийг санаачилсан юм. Нэг нэгэндээ ойрхон байж, нэг нэгнийгээ ойлгож, хэдэн зуун жил биенээ санасан сэтгэлээ ил гаргах гэсэн зүйлүүд маань “Хамаг Монгол” төслөөр хэрэгжиж байгаа. Монгол туургатнууд энд тэнд тархан суурьших бус нэг том гүрэн болох хэрэгтэй” гэсэн юм.
Хэвлэлийн хуралд оролцсон “Хамаг Монгол” төслийнхөн өөрсдийнхөө уран бүтээлийг дэмжин ажилласан албан байгууллага, хувь хүн бүрт баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа Цахиагийн Элбэгдоржод талархлаа илэрхийлж, “Хамаг Монгол” төслийнхөн бүгд саналаа өгөх болно гэдгээ онцолж байв.
Дашрамд дурьдахад, “Хамаг Монгол” төслийнхөн долдугаар сарын 14-нд Буриад улсад, наймдугаар сарын 1-нд Тувад, мөн сарын 24, 25-нд Халимаг улсад тоглолотоо хийх бол есдүгээр сарын 1- 5-нд Өвөр Монголд тоглолотоо хийж “Хамаг Монгол” тоглолтоо өндөрлүүлэх аж. Тэгвэл 2014 оны еспдүгээр сарын 22-нд “Хамаг Монгол” төслөө хаахаар төлөвлөж байгаа аж.
МУГЖ, дуучин С.Жавхлан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж “Хамаг Монгол” төслийн талаар танилцуулсан юм. Хуралд “Хамаг Монгол” төслийг санаачлагч, төслийн удирдагч С.Жавхлан, Буриад улсын дуучин Чингис Раднаев, Халимаг улсын дуучин Лич Караев, Өвөр монгол улсын дуучин Машбатын Баясгалан, мөн төслийн ерөнхий зохицуулагч Б.Батбаяр оролцлоо. “Хамаг Монгол” төсөлд хамрагдаж дуугаа дуулсан Буриад, Туваа, Халимаг, Өвөр Монгол, Монгол үндэстүүд үндэсний дээл хувцасаар гоёсон байв. Хэл, аялга өөр боловч нэг л угсаа гаралтай Монгол дуучид үндэс угсаа нэг ах дүүсдээ, төслийг дэмжсэн байгууллагууддаа баярласан талархаснаа хэвлэлийн хурлаар дамжуулж илэрхийлсэн юм.
Төслийн ерөнхий зохицуулагч Б.Батбаяр хэлэхдээ, “Монгол гэсэн тодотголтой бүх юм бүдгэрч байна. Монголын өв уламжлал мартагдах, ёс заншил замхрах нь. Санаа бодол нэгтэй залуучууд нэгдэж, “Хамаг Монгол” төслийг санаачилж, хэрэгжүүлсэн. Энэ оны гуравдугаар сарын 7, 8-нд Улаанбаатар Паласт төслийнхөө нээлтийг хийж байсан бол төслийн хүрээнд олон ажил хийсэн. Монгол Улс даяар үндэснийхээ уламжлал, язгуур урлаг, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх, мөн Монгол туургатнууддаа Монгол үндэсний талаар таниулах, тэднээс өвлөгдөн ирсэн ёс заншлыг бусад туургатнууддаа таниулах мэдүүлэх нь төслийн зорилго юм. Бид урлаг, тэр дотроо монгол дуу хуураар хамаг Монголыг нэгтгэхийг зорьсон юм” гэсэн юм.
Төслийг санаачлагч, төслийн удирдагч Самандын Жавхлан “ Монгол гэсэн сэтгэлтэй, өвөг дээдсээрээ бахархаж явдаг залуус нэгдэн, тэмцэлдэж, уралдаж, хэрэлдэж, маргалдаж биш оюун сэтгэлээрээ, ёс заншлаараа, өв уламжиллаараа, соёл урлагаараа нэгдэе гэж “Хамаг Монгол” төслийг санаачилсан юм. Нэг нэгэндээ ойрхон байж, нэг нэгнийгээ ойлгож, хэдэн зуун жил биенээ санасан сэтгэлээ ил гаргах гэсэн зүйлүүд маань “Хамаг Монгол” төслөөр хэрэгжиж байгаа. Монгол туургатнууд энд тэнд тархан суурьших бус нэг том гүрэн болох хэрэгтэй” гэсэн юм.
Хэвлэлийн хуралд оролцсон “Хамаг Монгол” төслийнхөн өөрсдийнхөө уран бүтээлийг дэмжин ажилласан албан байгууллага, хувь хүн бүрт баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа Цахиагийн Элбэгдоржод талархлаа илэрхийлж, “Хамаг Монгол” төслийнхөн бүгд саналаа өгөх болно гэдгээ онцолж байв.
Дашрамд дурьдахад, “Хамаг Монгол” төслийнхөн долдугаар сарын 14-нд Буриад улсад, наймдугаар сарын 1-нд Тувад, мөн сарын 24, 25-нд Халимаг улсад тоглолотоо хийх бол есдүгээр сарын 1- 5-нд Өвөр Монголд тоглолотоо хийж “Хамаг Монгол” тоглолтоо өндөрлүүлэх аж. Тэгвэл 2014 оны еспдүгээр сарын 22-нд “Хамаг Монгол” төслөө хаахаар төлөвлөж байгаа аж.
Ж.Балжинням
0 Сэтгэгдэл
зочин
хэл өөр бишээ хэл нэгтэй аялга өөр гэвэл үнэнд нийцнэ.
2013.06.19
























