УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Язгуур урлагийн “Домог” хамтлаг хос алтан медаль хүртжээ
Франц Шубертийн нэрэмжит дэлхийн сонгодог хөгжмийн дээд сургуулиас зохион байгуулсан олон улсын хөгжимчдийн тэмцээн Австрийн Вен хотод энэ сарын 7-9-ний өдрүүдэд болжээ. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон язгуур урлагийн “Домог” хамтлаг амжилттай оролцож хос алтан медалийн эзэн болсон байна.
Тэмцээнд оролцогчид сонгодог болон ардын хөгжмийн ангиллаар өрсөлдсөн байна.
“Домог” хамтлагийн хувьд энэ тэмцээнд анх удаа оролцож, хамтлагийн ангилалд тэргүүн байрыг эзэлсэн бол гоцлол хөгжмийн ангилалд хамтлагийн морин хуурч Д.Шинэцог өнгөлжээ. Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам хамтлагийг ахлаж явсан юм байна.
Д.Сосорбарам хэлэхдээ, “Тэнд байсан хүмүүс монгол хүмүүний ардын урлагийг мэдэрсэн байх. Энэ тоглолтыг үзэж байхдаа ямар мундаг юм бэ гэдгийг мэдэрсэн. Үндэсний язгуур урлагаа биширч, ардын урлагаараа бахдаж “Домог” хамтлагаараа бахархаж суусан даа. Үзэгчдийн дунд байсан 60 гарсан эмгэн хүртэл нулимс дуслуулж байгаа харагдсан. Хүний хоолойноос яаж хөгжим эгшиглэж байна вэ гэж хүмүүс гайхаж байсан. Манай “Домог”-ийн залуус үнэхээр авьяастай, бас үнэхээр хийморлог байсан” гэв.
Мөн “Домог” хамтлагийн ахлагч Б.Бат-Орших, “Энэ тэмцээнд оролцсондоо би маш их баяртай байна. Могой жилийн могой сарын могой өдөр тэмцээндээ орж ялагч болсноо их бэлэгшээж байгаа” гэсэн юм.
Язгуур урлагийн “Домог” хамтлагийг энэхүү олон улсын тэмцээнд оролцоход нь “Арт Лар Хаус” компанийн захирал Б.Цацрал санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Франц Шубертийн нэрэмжит дэлхийн сонгодог хөгжмийн дээд сургуулиас зохион байгуулсан олон улсын хөгжимчдийн тэмцээн Австрийн Вен хотод энэ сарын 7-9-ний өдрүүдэд болжээ. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон язгуур урлагийн “Домог” хамтлаг амжилттай оролцож хос алтан медалийн эзэн болсон байна.Тэмцээнд оролцогчид сонгодог болон ардын хөгжмийн ангиллаар өрсөлдсөн байна.
“Домог” хамтлагийн хувьд энэ тэмцээнд анх удаа оролцож, хамтлагийн ангилалд тэргүүн байрыг эзэлсэн бол гоцлол хөгжмийн ангилалд хамтлагийн морин хуурч Д.Шинэцог өнгөлжээ. Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам хамтлагийг ахлаж явсан юм байна.
Д.Сосорбарам хэлэхдээ, “Тэнд байсан хүмүүс монгол хүмүүний ардын урлагийг мэдэрсэн байх. Энэ тоглолтыг үзэж байхдаа ямар мундаг юм бэ гэдгийг мэдэрсэн. Үндэсний язгуур урлагаа биширч, ардын урлагаараа бахдаж “Домог” хамтлагаараа бахархаж суусан даа. Үзэгчдийн дунд байсан 60 гарсан эмгэн хүртэл нулимс дуслуулж байгаа харагдсан. Хүний хоолойноос яаж хөгжим эгшиглэж байна вэ гэж хүмүүс гайхаж байсан. Манай “Домог”-ийн залуус үнэхээр авьяастай, бас үнэхээр хийморлог байсан” гэв.
Мөн “Домог” хамтлагийн ахлагч Б.Бат-Орших, “Энэ тэмцээнд оролцсондоо би маш их баяртай байна. Могой жилийн могой сарын могой өдөр тэмцээндээ орж ялагч болсноо их бэлэгшээж байгаа” гэсэн юм.
Язгуур урлагийн “Домог” хамтлагийг энэхүү олон улсын тэмцээнд оролцоход нь “Арт Лар Хаус” компанийн захирал Б.Цацрал санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Ж.Балжинням
0 Сэтгэгдэл
























