“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол төгрөгийг дээрэлхэж байсан ногоон доллараар гүйлгээ хийхгүй
Иргэдийн хэрэглээний газын үнэ өчигдрөөс 50 төгрөгөөр хямд үнэхээр борлуулагдах болсон гэдэг таатай мэдээллийг ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр хэвлэлийнхэнд дуулгасан юм. Тэрээр хэлэхдээ, “Газын үнэ нэмэгдсэн байсныг бид шалгаж Засгийн газрын хуралдаанд оруулсан. Үүнийг хурдан шийдэж үнийг нь буурууллаа. Газын хэрэглээг дэмжиж байгаа энэ үед сайн мэдээ. Тиймээс газан хөдөлгүүртэй машины жолооч нар, газ хэрэглэдэг аж ахуйн нэгжүүд бүгд хямд үнэтэй газ хэрэглэх боломж бүрдэж байгаа юм” гэв.
Мөн тус байгууллагаас 14 хоногийн өмнө Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх асуудлыг гадаад валютаар төлбөр тооцоо хийдэг аж ахуйн нэгжүүдэд тавьсан юм. Ингээд гүйцэтгэлийн шалгалт хийхэд 3-4 байгууллага зөрчлөө арилгаагүй байжээ. Тухайлбал, томоохон зах дээр худалдаалагдаж байгаа автомашинуудыг гадаад валютаар худалдаалж байсанд шаардлага хүргүүлж асуудлыг шийдүүлсэн байна. Ийн ам.доллараар төлбөр тооцоо хийдэг байдлыг халснаар зах зээлд гадаад валютын эрэлт ч тодорхой хэмжээгээр буурч, ханш буух боломж бүрдэх юм.
Иргэдийн хэрэглээний газын үнэ өчигдрөөс 50 төгрөгөөр хямд үнэхээр борлуулагдах болсон гэдэг таатай мэдээллийг ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр хэвлэлийнхэнд дуулгасан юм. Тэрээр хэлэхдээ, “Газын үнэ нэмэгдсэн байсныг бид шалгаж Засгийн газрын хуралдаанд оруулсан. Үүнийг хурдан шийдэж үнийг нь буурууллаа. Газын хэрэглээг дэмжиж байгаа энэ үед сайн мэдээ. Тиймээс газан хөдөлгүүртэй машины жолооч нар, газ хэрэглэдэг аж ахуйн нэгжүүд бүгд хямд үнэтэй газ хэрэглэх боломж бүрдэж байгаа юм” гэв.Мөн тус байгууллагаас 14 хоногийн өмнө Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх асуудлыг гадаад валютаар төлбөр тооцоо хийдэг аж ахуйн нэгжүүдэд тавьсан юм. Ингээд гүйцэтгэлийн шалгалт хийхэд 3-4 байгууллага зөрчлөө арилгаагүй байжээ. Тухайлбал, томоохон зах дээр худалдаалагдаж байгаа автомашинуудыг гадаад валютаар худалдаалж байсанд шаардлага хүргүүлж асуудлыг шийдүүлсэн байна. Ийн ам.доллараар төлбөр тооцоо хийдэг байдлыг халснаар зах зээлд гадаад валютын эрэлт ч тодорхой хэмжээгээр буурч, ханш буух боломж бүрдэх юм.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл























