Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Байгалийн дууч

“Би өнөөдөр цас мөсөн дуулгат Гималайн оргилд гарч, галбын говийн халуун наранд шаруулж,говийн аймшигт угалзанд дайруулж үзэх мэт боллоо. Цэмбэлдоржийн бүтээлд тэнгэр газрын өнгө, уул усны шивнээ, тал нутгийн дуулал сонсогдох ажээ” гэж  Ардын зураач, Төрийн шагналт М.Цэмбэлдоржийн үзэсгэлэнг үзсэн нэгэн бичсэн тухай аль эрт уншиж байсан билээ. Ганцхан удаа онгоцоор дээгүүр  нь өнгөрсөн цаст Гималайн уулсын үзэсгэлэнг өөрийн сэтгэлдээ буулгаж, түүнийгээ уран зурагт мөнхлөн үлдээнэ гэдэг хэн хүнд заяах авьяас биш.

Дүрслэх урлагийн галерейд түүний бүтээлүүдээс хамгийн анх харсан зургаас Цаст өндөр уулсын дунд яваа цаа унасан шуудан зөөгчийн олж харлаа. Хэдийгээр өнгөрсөн зуунд нэг намын систем ноёрхсон тэр үед урлаг гэдэг үзэл суртлын нэгээхэн зэвсэг болж шуудан зөөгч гэдэг улс орны хаана л бол хаана хүрч ажиллаж чаддаг гэсэн тэр дүрслэл энд харагдаж байгаа ч цаана нь буй сүрлэг уулсын ноёрхол үнэхээр гайхамшигтай тэрхүү дүртэйгээ зохицон амилсан байгаа юм. Түүний бүтээлүүд үргэлж амьтай байдгийн хувьд өнгөтэй, үнэртэй, амьдралыг буулган үзэгч бидний хувьд өнөөдөр түүхийн үнэт дурсгал болон үлджээ. Урлагаас ялангуяа уран зургаас бодит реализм нэхэж байсан тэр үед гуравдугаар ангийн боловсролтой гэгдэж байсан М.Цэмбэлдорж гуай өөрийн бүтээлд дүр буй болгож, түүнийгээ байгальтайгаа  зохицуулж урласнаараа бусдаас ялгарч байсан гэдэг.

Тэртээ 1931 онд төрсөн, өнчин өрөөсөн өссөн хүү уурхай, урчуудын эвлэлд ажиллаж явсаар урлаг, уран зурагт хөл тавьсан байдаг.
Монголын дүрслэх урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгохын төлөө  зүтгэж байгаа ихэнх зураач байгаль дэлхийгээ бүтээлдээ шингээдэг ч өөрийн бүтээлээ тэр чигт нь байгальд зориулж, мэргэжил нэгтнүүдээсээ “байгалийн дууч” хэмээх “цол” хүртсэн хүн бол Мятавын Цэмбэлдорж гуай.

Тухайн орчинд оччихсон юм шиг сэтгэл төрүүлэм уран бүтээлч юм даа хэмээн мэргэжлийнхэн нь онцгойхон үнэлдэг. Ганцхан байгалийг дангаар нь зурахаас илүүтэйгээр тухайн үеийн малчдын аж байдлыг цухас дурдаад өнгөрөхөд л зураг нь өөрөө амьтай болчихдог байсан гэдэг. 1982 онд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, 1986 онд Төрийн соёрхол хүртсэн энэ хүнийг уурхайчин, кассчин гээд амьдралын эрхээр олдсон ажлаа л хийж байсан хэмээн тэмдэгдэн үлдээсэн байдаг.

“Галав эртний хорго”  гэсэн зургийг удаан хараарай. Хэчнээн сөнөсөн галт уул ч гэлээ байгалийн зүй тогтол учраас амьтай гэдгээ илтгэн нуугин байна. Хэчнээн өндөрт байгаа ч оргил дээр нь нар туссан байгаа Мөнх цаст Их Гималайн уулс.
Байгалийн зургийг мэргэжлийн төвшинд зурж байна аа гэж түүнийг өөрийн эрхгүй дуу алдан магтдаг байсан гэдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан