УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Аугаа их Пушкины төрсөн өдөр- Орос хэлний өдөр
Зургадугаар сарын 6 бол Оросын нэрт яруу найрагч аугаа их Александр Сергеевич Пушкины төрсөн өдөр, Орос хэлний өдөр. Их найрагчийн төрсөн энэ өдөр Москва дахь Пушкины музей хамгийн хөл хөдөлгөөнтэй байж зочдын хөлд дарагддаг. Москва, Санкт-Петербургт Оросын утга зохиолын хэлийг үндэслэгч Пушкины зохиол бүтээлийг сурталчилж, янз бүрийн уулзалт өдөрлөг, өглөөлөг зохион байгуулдаг. Хамгийн том арга хэмжээ ОХУ-ын нийслэл дэх яруу найрагчийн хөшөөний дэргэд болж энд зохиолч уран бүтээлчид цугларан их найрагичнй зохиол бүтээлийг, өөрсдийн бүтээлээс уншдаг.
Александр Сергеевич Пушкин бол Оросын сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн олон уншигчтай зохиолчид юм. 1917 оноос 2012 онд Орост хэвлэгдсэн сонгодог бүтээлүүдийн дунд түүний зохиол бүтээл 10 хувь эзэлж байгаа бол Лев Толстойн бүтээл найм, Максим Горькийн бүтээл долоон хувь эзэлж байгаа юм.

Зөвлөлт засгийн үед Пушкины бүтээл 376 сая хувиар хэвлэгдэж байсан бол Толстойнх 323, Чеховын бүтээл 142 сая хувь хэвлэгдэж байжээ. 1987 онд Пушкины мэндэлсний 150 жилийн ойгоор гаргасан гурван боть бүтээл нь тус бүр 10,7 сая хувиар хэвлэгдэж дээд амжилт тогтоож байсан юм.
Сүүлийн таван жилд Александр Сергеевич Пушкины зохиол бүтээл хоёр сая 300 мянган хувиар хэвлэгдсэн юм байна.
Зургадугаар сарын 6 бол Оросын нэрт яруу найрагч аугаа их Александр Сергеевич Пушкины төрсөн өдөр, Орос хэлний өдөр. Их найрагчийн төрсөн энэ өдөр Москва дахь Пушкины музей хамгийн хөл хөдөлгөөнтэй байж зочдын хөлд дарагддаг. Москва, Санкт-Петербургт Оросын утга зохиолын хэлийг үндэслэгч Пушкины зохиол бүтээлийг сурталчилж, янз бүрийн уулзалт өдөрлөг, өглөөлөг зохион байгуулдаг. Хамгийн том арга хэмжээ ОХУ-ын нийслэл дэх яруу найрагчийн хөшөөний дэргэд болж энд зохиолч уран бүтээлчид цугларан их найрагичнй зохиол бүтээлийг, өөрсдийн бүтээлээс уншдаг. Александр Сергеевич Пушкин бол Оросын сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн олон уншигчтай зохиолчид юм. 1917 оноос 2012 онд Орост хэвлэгдсэн сонгодог бүтээлүүдийн дунд түүний зохиол бүтээл 10 хувь эзэлж байгаа бол Лев Толстойн бүтээл найм, Максим Горькийн бүтээл долоон хувь эзэлж байгаа юм.

Зөвлөлт засгийн үед Пушкины бүтээл 376 сая хувиар хэвлэгдэж байсан бол Толстойнх 323, Чеховын бүтээл 142 сая хувь хэвлэгдэж байжээ. 1987 онд Пушкины мэндэлсний 150 жилийн ойгоор гаргасан гурван боть бүтээл нь тус бүр 10,7 сая хувиар хэвлэгдэж дээд амжилт тогтоож байсан юм.
Сүүлийн таван жилд Александр Сергеевич Пушкины зохиол бүтээл хоёр сая 300 мянган хувиар хэвлэгдсэн юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























