УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Шилдэг уртын дууч сая төгрөг хармаална
Д.Данзанравжаа агсны мэлмий гийсний 210 жилийн ойд зориулан аймгийн Засаг даргын захирамжаар Уртын дууны улсын уралдааныг энэ сарын сүүлчээр Сайншанд хотноо зохион байгуулахаар болжээ. Уралдааны зорилго нь Монголын уртын дууны дуулах арга барил, нутаг нутгийн онцлогийг хамгаалж авч үлдэх, харилцан туршлага солилцох, ноён хутагт Д.Данзанравжаагийн зохиосон уртын дууны онцлогийг таниулах, мартагдсан дуунуудыг сэргээн дуулахад оршиж байгаа аж. Уралдааныг уран бүтээлчид, ардын авьяастнуудын дунд зохион байгуулж байгаа бөгөөд 18-аас дээш насныхан оролцох гэнэ.
Улсын уралдаанд оролцогчдыг энэ сарын 25-ны өдөр хүртэл Саран хөхөө театрт бүртгэх юм. Харин тэргүүн байрт шалгарсан оролцогчийг сая, дэд байрыг 800 мянга, гуравдугаар байрт орсон уран бүтээлчийг 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.
Д.Данзанравжаа агсны мэлмий гийсний 210 жилийн ойд зориулан аймгийн Засаг даргын захирамжаар Уртын дууны улсын уралдааныг энэ сарын сүүлчээр Сайншанд хотноо зохион байгуулахаар болжээ. Уралдааны зорилго нь Монголын уртын дууны дуулах арга барил, нутаг нутгийн онцлогийг хамгаалж авч үлдэх, харилцан туршлага солилцох, ноён хутагт Д.Данзанравжаагийн зохиосон уртын дууны онцлогийг таниулах, мартагдсан дуунуудыг сэргээн дуулахад оршиж байгаа аж. Уралдааныг уран бүтээлчид, ардын авьяастнуудын дунд зохион байгуулж байгаа бөгөөд 18-аас дээш насныхан оролцох гэнэ. Улсын уралдаанд оролцогчдыг энэ сарын 25-ны өдөр хүртэл Саран хөхөө театрт бүртгэх юм. Харин тэргүүн байрт шалгарсан оролцогчийг сая, дэд байрыг 800 мянга, гуравдугаар байрт орсон уран бүтээлчийг 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.
0 Сэтгэгдэл
























