УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Zero House

Энэ бол тохилог, богино хугацаанд угсарч босгож, бас буулган тээвэрлэж болох байгальд ээлтэй угсармал сууц. Дөрвөн том хүнтэй айл амьдрахад зочны өрөө, гал зуух, ариун цэврийн өрөө, унтлагын өрөө гээд бүх зүйл бүрэн.
Бусад угсармал сууцаас ялгаатай нь цэвэр бохир усны шугам, цахилгаан сүлжээнээс хамааралгүй.
Өндөр хүчин чадлын нарны зайгаар цахилгаан гаргаж хуримтлуурт хураана. Ингэж хуримтлуулсан цахилгаан нь долоо хоногийн хэрэглээнд нь хангалттай хүрнэ.
Борооны уснаас 10,3 тонн ус хуримтлуулаад авах усан савтай. Сантехникийн бүхий л ус нь өөрийн даралтаар ажиллана. Бохир ус нь барилгын дор байрлаж жилд хоёр удаа л гаргаж цэвэршүүлэн асгахад болно. Ер нь барилгын энэ бүхий л “ажиллагаа”-г олон зориулалт бүхий удирдлагаар зохицуулдаг аж.
Байгаль, гадаах цаг агаараас хамааран бүхий л тохиргоогоо тааруулна. Өөрөөр хэлбэл өрөө бүрт ваакуумжуулсан шилэн хавтан, хаалган дээр халуунаар үлээх төхөөрөмж бий. Байшинд ажиглалтын камертай болохоор аюулгүй. Ер нь тавилга, барилгын дотоод заслыг бүгдийг цэвэр байгалийн бүтээгдхүүнээр хийсэн болохоор удаан эдэлгээнээс гадна байгальд ээлтэй.
Энэ барилгыг хаана ч босгож болно. Бүх хийцийг нь ердөө л хоёр машинд ачиж зөөгөөд шинэ газраа угсрахад сайндаа л нэг өдөр хангалттай. Суурь нь 35 градус налуулж болдог учраас хажуу, налуу газар, жалга судагтай газар ч босгож болдгоороо давуу.
Барилгын суурь нүх ухаж газар шорооны ажил хийхгүйгээр, хөрс бохирдуулж гэмтээхгүйгээр шууд тулах тулгууртай.
Гадаргуу нь зэврэх, сэв суухаас хамгаалагдсан хавтангаар бүрхэгдсэн болохоор будах, өнгөлөх шаардлагагүй. Фото элементэн хавтан, нарны хураагуур хэдий ч хугацаагаар ашигласан муудахгүй.
Хүн суухгүй удаан хугацаагаар орхих бол бүх тохируулгыг “унтаа” дэглэмд тавиад л болоо. Эрчим хүчээ хэмнээд л байж байна гэсэн үг. Гэхдээ хэзээ ч ирээд ашиглахад бэлэн байна.
Төмөр каркас нь 70 метр секундын хүчтэй салхийг ч тэсвэрлэх чадалтай. Гэхдээ бас салхины хүч хариулах тооцоог хийчихсэн. Нарны үүсгүүрүүд нь нэг нэгээсээ хамааралгүй болохоор хүчтэй салхинд бүгдээрээ хуурчихгүй байх магадлалтай. Энэ хавтангууд өөртөө ус зайлуулах сувагтай болохоор усархаг борооноос айх хэрэггүй.
Хаана байрлуулснаас хамаараад хэвийн үед шаардлагатай хэмжээнээс илүү цахилгаан эрчим хүч хураан хуримтлуулж болох талтай. Үүнийг нь тээврийн хэрэгслээ цэнэглэхэд ч юм уу, өөр зүйлд ашиглаж болно. Ер нь л zeroHouse байшинд нүүр бардам шатахуун ашиглаж үйлдвэрлэдэг цахилгаан эрчим хүчийг мартаад хэдий хугацаагаар ч амьдарч болно.
60 хавтгай дөрвөлжин метр талбайтай zeroHouse сууц АНУ-д өнөөдөр 350 мянган доллар /504 сая төгрөг/ гэнэ.

0 Сэтгэгдэл