Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Н.НАРАНБААТАР: ОЮУНЫ ХӨДӨЛМӨРИЙГ ТАЛХНЫ ҮНЭТЭЙ АДИЛТГАХ ЁСГҮЙ
Улаанбаатар хотод аймаг орон нутгийн театр, чуулгадын нээлттэй хаалганы
өдөрлөг болж байна. Энэ үеэр УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатараас
цөөн асуултад хариулт авлаа.
-УДЭТ-аар сонин содон дуулгах ямар мэдээ байна вэ?
-Манайх 80 жилийн ойгоо угтаж, 700 хүний суудлаа 600 болгон тохь тухтай болгосон. Ингэхдээ үзэгчийн харааны хэмжээнд тааруулсан. Мөн театрт VIP өрөө байх ёстой гэж үзэн дээд давхрын суудлаа засварласан. Суудлын харагдах өнцгөөс үнийн зэрэглэл бий болгосон байгаа. Энэ нь ч амжилтад хүрч байгаа. VIP өрөөнд жүжиг үзэж буй үзэгчдэд дарс, самар, ундаа зэрэг бүтээгдэхүүнээр үйлчилж, тайзны дуран өгнө. Тайзны дуранг мартсан байлаа шүү дээ. Ингэж суудлын зэрэглэл бий болгосноор ашигтай юм билээ. Тиймээс орон нутгийн театрууд маань ч үүнийг хэрэгжүүлбэл үр дүнтэй санагдсан.
-Театр тохижихын хэрээр тасалбарын үнэ өсдөгт иргэд сэтгэл дундуур байдаг?
-Театр бол хамтын бүтээл. Тэнд хэдэн зуун хүн ажилладаг. Тэгэхээр тэр хүмүүсийн хүч хөдөлмөрийг үнэлэхийн тулд бид тасалбарынхаа үнийг гарцаагүй нэмэх ёстой. Энэ маргааныг тасалж, үнэ нэмэх нь зөв юм гэдгийг гаргаж ирсэн. Цаашдаа тасалбарын үнийг 100 мянган төгрөг хүртэл өсгөж болно. Учир нь, бүтээлийн өөрийнх нь үнэ цэнэ, уран бүтээлчийн хөдөлмөр хөлсийг тасалбараар үнэлж буй хэрэг. Оюуны хөдөлмөрийг талхны үнэтэй харьцуулах ёсгүй. Нэг уран бүтээлч гурван цаг ажиллахад бүтэн өдөр уурхайд ажилласантай тэнцэх хэмжээний энерги зарцуулдаг.
-Ер нь, уран бүтээлчдийн шагнал, урамшуулал хэр байдаг юм бэ?
-Теарт хэн гол дүрд тоглож, гол үүргийг нуруундаа үүрнэ тэр хүний цалин, шагнал амьдралынх нь баталгаа болж байх ёстой. Гэтэл манайд нийтэд болон гол дүрд тоглож байгаа жүжигчид адилхан цалин авдаг. 43 уран бүтээлчид дөрвөн сая төгрөг хувааж өгөхөөр аманд ч үгүй хамарт үгүй болчихож байгаа юм. Тэгэхээр яаж цаашдаа уран бүтээл туурвих урам зориг гарах билээ. Өнөөдөр материаллаг баазыг заавал ярих ёстой. Хуучин шиг зүрхээ дэлдээд цээжээ базлаад явдаг байсан үе ард хоцорсон. Бид шинэ уран бүтээлийн санхүүжилтээ хандив тусламж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж өөрийн үйл ажиллагааны орлого зэргээс олж ирсэн.
-Өнөөдрийн театрын жүжигчдийн чадварыг та хэрхэн хардаг вэ?
-Авьяас гэж хөөрөгдөөд байдаг. Тайзан дээр гараад тоглох нэг асуудал. Нөгөө талдаа театрын уран бүтээлч боловсролтой мэдлэгтэй байх ёстой. Тиймээс жүжигчдийнхээ мэдлэгийг дээшлүүлэх, өргөжүүлэх талаар театр, чуулгууд анхаармаар байна. Зарим уран бүтээлчээр дөрөвдүгээр курсийн бие даалт бичүүлэн харахаар ичмээр юм хийж байна. Хэтэрхий практик тал руугаа хандсан нь ажиглагддаг. Эсвэл том театрын босгыг алхсан гээд сэтгэл амардаг ч юм уу.
-Сүүлийн үед болсон болоогүй олон урлагийн наадам зохиогдох болсон. Энэ тал дээр ямар бодолтой явдаг уу?
-Уран бүтээлчдийг хөхиүлэн дэмжиж, урам өгөх гэж наадам байдаг нь үнэн. “Гэгээн муза”-г манай театр зохион байгуулдаг. Энэ маань сүүлдээ уран бүтээлчдийг “Гэгээн муза”-гаар дүгнэх хандлагатай болсон. Нэг наадмаар дүгнэгддэг уран бүтээлч гэж байхгүй. Өнгөрсөн жил орон нутгийн театруудын наадам болсон. Ер нь, наадмын ард уран бүтээлчдийн зүрх сэтгэл, хөдөлмөр, хөлс оршиж байдаг. Тиймээс үүнийг худлаа шүүж болохгүй. Алаглагчлахгүй байхыг ямагт санаж явах хэрэгтэй.
Улаанбаатар хотод аймаг орон нутгийн театр, чуулгадын нээлттэй хаалганы
өдөрлөг болж байна. Энэ үеэр УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатараас
цөөн асуултад хариулт авлаа.-УДЭТ-аар сонин содон дуулгах ямар мэдээ байна вэ?

Б.Мягмар
0 Сэтгэгдэл
Монгол
ГАДААДАДАД ГАРЧ ЕНДЕР УНЭЭР ТОГЛОХ АРГАА ТАНАЙ ХАМТ ОЛОН ОЛОХ ХЭРЭГТЭЙ. ТУУНЭЭС БИШ ЭНЭ ЯДУУ ОЛОНХИ ЧИНЬ ТА НАРЫН ОЮУНЫГ УНЭЛЬЕ ГЭВЧ САЧИЙ ХУРДЭГГУЙ БЕГЕЕД ТА НАР БИЛЕТЭЭ ШАХАХ ГЭЖ БАС Л БЕЕН ЗУСАРЧ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА БИЗ ДЭЭ?
2013.06.04