УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Дэлхийн илбэчин ”Бен Мурфи” өнөөдөр сэтгүүлчидтэй уулзана
Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа монголын үзэгчдэд толилуулахаар ирэх 6-р сарын 1,2-нд, 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд "Дэлхийн илбэ монголд" нэртэй шоу тоглолтоо хийх гэж байгаа билээ.
Тэрээр дэлхийд данстай шилдэг илбэчин маань өчигдөр манай эх оронд хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр 12:00 цагаас “Blue sky” цамхагийн III давхарт байрлах “Diamond” танхимд манай хэвлэл мэдээллийнхэн болоод дотоод гадаадын үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж шоу тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээс гадна хүрэлцэн ирсэн зочдод зориулан дэлхийн илбийн гайхалтай үзүүлбэрээс сонирхуулах юм.
Сонирхуулахад "Бен Мурфи" дэлхийн аль ч улс оронд тоглолтоо хийхдээ хамгийн эхэнд хэвлэл мэдээллийнхэнд талархалаа илэрхийлдэг уламжлалтай бөгөөд өнөөдрийн хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдэд тоглолтынхоо урилгыг гардуулах аж.
Ийнхүү дэлхийн илбэчний монголд тоглож буй анхны тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд” ххк ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар монголын хошин урлагийн хамгийн ууган хамтлаг болох “Шилдэг өнгө” продакшн, Монголын илбэчдийн холбоо, Хулан циркус групп нар ажилаж байгаа бөгөөд мэдээллийн албан ёсны онлайн түгээгчээр мэдээллийн хөтөч www.DORGIO.mn, урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтууд ажиллаж байгаа ажээ. Мөн тус шоу тоглолтын хөтлөгчөөр олон улсын илбэчдийн холбооны гишvvн, улсын циркийн илбэчин, СТА Ц.Баярсайхан ажиллах гэнэ.

urlag.mn
Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа монголын үзэгчдэд толилуулахаар ирэх 6-р сарын 1,2-нд, 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд "Дэлхийн илбэ монголд" нэртэй шоу тоглолтоо хийх гэж байгаа билээ.Тэрээр дэлхийд данстай шилдэг илбэчин маань өчигдөр манай эх оронд хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр 12:00 цагаас “Blue sky” цамхагийн III давхарт байрлах “Diamond” танхимд манай хэвлэл мэдээллийнхэн болоод дотоод гадаадын үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж шоу тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээс гадна хүрэлцэн ирсэн зочдод зориулан дэлхийн илбийн гайхалтай үзүүлбэрээс сонирхуулах юм.

0 Сэтгэгдэл