УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Жиргэ жиргэ жиргэ
Twitter хэмээх орон зайг гүйцэж түрүүлэх үйлчилгээ өнөөдөр интернэт ертөнцөд гарч ирнэ гэдэг юу л бол. Хамгийн сүүлд гарч ирсэн ч интернэт ертөнцийг эзэгнэж чадсан 140 тэмдэгт дотор бодол санаагаа багтаан илэрхийлэх боломж олгодог жижигхэн блог бол Twitter. Хэрэглээнд нэвтрээд дөрөвхөн сар болохдоо 105 сая хүнийг өөртөө татаж чадсан бөгөөд жилийн дараа төлөвлөгөөгөө 1300 хувиар давуулан биелүүлсэн гэдэг үзүүлэлтээр гайхуулж байв.

Facebook болоод MySpace хэзээ ч Twitter шиг амжилтад хүрэхгүй гэнэ. Хүн төрөлхтөн тэр чигээрээ жиргээч болон хувирч байгаа юм. Тэгвэл “Twitter”-ийн сонирхолтой баримтуудаас танд толилуулья.
1. Twitter-ийг ашиглагчдын дийлэнх хувийг эрчүүд эзэлдэг. Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 54 хувь нь эрчүүд, 46 хувь нь бүсгүйчүүд байдаг гэж гарчээ. Мэдээж үүгээр үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг багагүй цаг хугацаа шаарддаг. Заримдаа ажилгүй хүмүүсийн зугаа ч юм уу гэж харахад хүргэдэг учраас эрчүүд дийлэнх байдаг биз.
2. Twitter-т бүртгүүлэгсдийн 50 сая нь идэвхтэй биш жиргээч. Тэгвэл идэвхтэй гишүүдийнх нь 5 хувь нь нийт зурвасны 75 хувийг бичдэг байна.
3. Идэвхтэй гишүүд гэснээс хамгийн олон дагагчтай жиргээч бол Холливудын жүжигчин Эштон Катчер. Тэрээр дөрвөн саяас дээш дагагчтай гэнэ. Тэгвэл Монголын хамгийн идэвхтэй жиргээчид 20 мянга орчим дагагчтай байдаг аж. УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ё.Отгонбаяр нар чамгүй сайн жиргэж, мэдээллийн цангааг тайлах үйлсэд зүтгэдэг юм шүү.
4. Жиргээчдийн дөрвөн хувь нь өглөө сэрэнгүүтээ жиргэдэг.
5. Жиргээчдийн тал хувь нь өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд гар утсаа ашигладаг байна. Харин цөөхөн хувь нь суурин компьютерээс үзэл бодлоо илэрхийлдэг.
6. Twitter-т ихэнх захидлыг Нью-Йоркчууд бичдэг бөгөөд хамгийн идэвхтэй нь Лос-Анжелес, Торонто, Сан-Францискочууд байдаг аж.
7. Барууны шинжээчид Twitter буй болсноос хойш түүнд 7 тэрбум жиргээ гүйсэн гэж тоо гаргажээ. Өөрөөр хэлбэл 104 тэрбум 860 сая үгийг өөртөө багтаажээ. Түүнээс 133 мянган жиргээ нь Библиэс иш татсан байжээ.
8. Хэрвээ бүх жиргээг уншвал та 2912 жил зарцуулах болно гэнэ. Тэгэхээр та жиргээ бүрийг унших гэж зүтгэх шаардлагагүй.
9. Тэгвэл бүх жиргээг жагсаагаад цаасан дээр бичвэл дэлхийн бөмбөрцгийг 2.5 дахин ороох хэмжээний урт цаас хэрэг болох нь.
10. Дэлхийг 2.5 дахин ороох цаасан дээр хар цагаанаар жиргээг бичиж хэвлэхэд 25.5 сая ам.доллар зарцуулах бол өнгөтөөр 56 сая ам.доллар зарцуулах нь.
11. Хамгийн хэрэгтэй жиргээг хэд дэх өдөр уншдаг вэ. Та энэ талаар анзаарч байв уу.Тэгвэл судлаачид үүнийг олж тогтоочихсон байна. Мягмар гаригт хүмүүс хамгийн хэрэгтэй зүйлийг жиргэдэг нь батлагджээ. Гэхдээ чухам яагаад гэдэг нь тодорхойгүй байна.
12. Баруунд та чухам юу бичсэнээрээ алдартай болдоггүй. Харин та гайхалтай үзэсгэлэнтэй байх тусмаа олон мянган хүнийг дагуулж чаддаг гэнэ шүү.
13. Twitter-т нэгдсэн нэр алдартнууд бас багагүй мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаад сурчихаж. Жишээлбэл ямар нэгэн үйлчилгээ болоод барааг тэд хөөрхөн сурталчлаад амждаг гэнэ.
14.Нэр алдартнууд бол жиргээчдийн хувьд хамгийн уйтгартай жиргээ илгээгчид. Харин дагагчид нь тэдэнд хүссэнээрээ зөвлөгөө өгч болдог нь жинхэнэ кайф болдог гэнэ

0 Сэтгэгдэл