УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Бэлэг бэлгийн дээд.....сонирхолтой баримтууд
Хүн төрөлхтөн бараг үүссэн цагаасаа нэг нэгэндээ бэлэг өгч байж. Чулуун зэвсгийн үед гэхэд л олз омгоосоо юм уу, эсбөгөөс зэвсэг хийчих чулуу бэлэглэхээс эхлээд.... Бэлгийн тухай янз бүрийн сонин баримтууд олныг дурдаж болно.
Өгүүлэх нь...
- Хамгийн том овортой бэлэг бол 1881 онд француудаас Нью-Йоркийн иргэдэд өгсөн Эрх чөлөөний хөшөө юм байна.
- Эртний персэд хуримлаж байгаа хосуудад заавал шатар бэлэглэх журамтай байж
- Немц хэлний Drachenfutter гэдэг үг нь утгачилбал “лууг хооллох” гэсэн үг гэнэ. Энэ нь эр нөхөр нь ямар нэгэн буруу хэрэг хийвэл, согтуу ирэхдээ ч юм уу, эхнэрээ аргалах гэж баглаа цэцэг, боодол чихэртэй хамт өгдөгөөс үүдэлтэй гэнэ.
- Японд гэгээн Валентиний өдрөөр зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ.
- Зохиолч, дипломатч Александр Грибоедов 1829 онд Перст айлчилж байгаад өөрийн шүтэн бишрэгчийн гарт амь алдсан. Персийнхэн энэ алдааныхаа төлөө оросоос уучлал гуйж 88,7 каратын жинтэй алдарт “Шах” алмааз бэлэглэж байжээ.
- 1945 онд зөвлөлтийн сурагчид АНУ-ын Элчин сайдад үнэт модоор сийлсэн АНУ-ын сүлд бэлэглэжээ. Харин үүн дээр жижигхэн чагнах төхөөрөг тавьсныг элчин сайд ч, сурагчид ч мэдээгүй гэдэг. Зөвлөлтийн тусгай алба АНУ-ын Элчин сайдын өрөөнд болсон яриаг найман жилийн турш сонссон байна.
- Хаант Оросын үед бэлэг дурсгалын зүйлсийг тоолох, хадгалах тусгай албатай байж. Өнөөгийнхөөр бол ёслолын албархуу юм уу даа. Гэхдээ зөвхөн бэлэг дурсгалын зүйлээр дагнан ажиллана.
- Алдарт Таж Махал бол Шах-Жаханы нас барсан хайртай эхнэр Мумтаз-махалынхаа дурсгалд зориулан барьсан бэлэг.
- Хамгийн таагүй бэлэг бол Трой хотын иргэдэд бэлэглэсэн том модон морь. Энд нуугдсан цэргүүд шөнө гарч хотын хэрмийн хаалгыг нээснээр Трой хот мөхсөн.
- Францын хаан “нарны хаан” хочтой Людовик XYI эхнэртээ газар гишгихгүйгээр зугаалж байг хэмээн 500 метр урттай үслэг нөмрөг бэлэглэж байж. Эхнэр нь босоод шууд л түүн дээгүүр явж гадаа гарна гэнэ.

0 Сэтгэгдэл