Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгорчууд хөдөлмөрийн баяраа тэмдэглэв

Баянхонгор аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хамтран “Хөдөлмөрийн бага чуулган”-ны үйл ажиллагааны хүрээнд “Хөдөлмөрийн баяр”-ыг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн 20 сумын төлөөлөл, тус аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон ТББ, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл 4500 орчим хүн оролцлоо. Хөдөлмөрийн баярт оролцогсод 15 000 мод тарьсан юм. Үүний 10000 мод нь Баянхонгорчуудын Польш улсаас авч ирсэн энергийн мод байлаа. Мөн иргэд аймгийн гудамж хорооллын хогийг цэвэрлэж амьдарч байгаа орчноо хоггүй цэвэр болгоход хувь нэмрээ оруулав. Мөн энэ өдөр Баянхонгор аймагт хэрэгжих шинэ бүтээн байгууллалтын шавыг тавьсан юм. Мөн энэ үеэр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд суралцаж байгаа иргэдийн дадлагын явцтай аймгийн болон сургалтын байгууллагын удирдлагууд танилцав.
Хөдөлмөрийн бага чуулганы хүрээнд “Ажил хайж байгаа иргэд, ажил олгогчид, ажилд зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад тохиолдож байгаа бэрхшээл, сургамж, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болсон юм.     Энэхүү хэлэлцүүлэгт Баянхонгор аймгийн ажил олгогчид, ажил хайгч иргэд, төрийн болон ТББ, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлууд, аймгийн иргэдийн хурал, засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн яамны төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай ярилцаж, гарч болох гарцыг хамтдаа хайсан юм. Иргэдийн ярьж байгаагаар ажил хайж байгаа иргэдэд тулгамдаж байгаа асуудал нь насны хязгаар, хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болж ажилд орж чаддаггүй гэж байлаа. Тэр тусмаа туршилт нэрээр гурван сар ажиллуулчихаад ажилд тэнцсэнгүй гэж ажилласан хугацааны хөлсийг өгдөггүй гэдийг хэлж байв. Тиймээс иргэдэд тогтвортой ажлын байр чухал байгааг хэлж байлаа. Уг чуулганы гол зорилго нь хүн болгон ажилтай, орлоготой байх, ажил олгогч ажил хайгч нарт тохиолдож байгаа бэрхшээлийг шийдвэрлэх талаар Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулах байсан юм.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан