Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Дорноговийн залуучууд “Эко хөгжлийн төлөө хамтдаа” чууллаа

Увс аймгийн залуучуудын чуулганд оролцоод УБ хотод газардсан МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат болон гүйцэтгэх хорооны удирдлагууд нь 05-р сарын 17-нд шууд Дорноговь аймаг руу хүлгийн жолоогоо залжээ. Тэд энэ сарын 17-ноос 19-ний хооронд Дорноговь аймагт “Эко хөгжлийн төлөө хамтдаа” залуучуудын чуулга уулзалтанд оролцоод ирсэн байна. Дорноговь аймгийн залуучуудын чуулганд 14 сумдаас 130 гаруй залуучууд хүрэлцэн ирж, аймгийнхаа залуучуудын холбоог 17 тэргүүлэгч гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, даргаар нь Э.Энхжаргал удирдан ажиллахаар сонгогджээ. Түүнчлэн тус аймгийн ИТХ дах “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 10 удирдах зөвлөлийн гишүүдтэй байгуулж, даргаар нь аймгийн аудитын газрын дарга Б.Төмөрхуяг сонгогдон ажиллахаар болсон гэнэ.Дорноговь аймгийн удирдлагууд чуулга уулзалтын үеэр цаашид залуучуудынхаа санал бодлыг аливаа ажилдаа тусгаж, тэдний оролцоог бүрэн дэмжин ажиллахаа илэрхийлж байлаа. Залуучуудынхаа чуулганд хүрэлцэн ирсэн сумдын төлөөлөл залуучууд сум орон нутгаа хэрхэн хөгжүүлэх талаар маш олон шинэлэг санааг гарган яриж, тулгамдаж буй асуудлуудын талаар шүүмжлэл хэлж байсан нь чуулганы нэг томоохон ач холбогдол гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. “Эко хөгжлийн төлөө хамтдаа” уриатай зохион байгуулагдсан тус аймгийн залуучуудын чуулганд Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах “Шинэ Дорноговь” илтгэлдээногоон хөгжилтэй ногоон Дорноговь болоход залуучуудын оролцоо хамгийн чухал гэдгийг онцлоод Айсуй цагийн эзэд залуучуудын бодлогын зорилт, орон нутгийнхаа хөгжлийн талаар залуучууддаа танилцуулсан байна. Мөн төлөөлөгч залуучууд чуулганыхаа дараа байгаль экологио хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцож, Дорноговь аймгийн нутагт орших хамрын хийд орчмын хогийг цэвэрлэж, энергийн хийд орчимд 440 гаруй мод бут тариад ирсэн гэнэ. Хүн амын өсөлтөөр Монгол улсдаа эхний 5-д ордог Дорноговь аймгийн залуучууд чуулганыхаа үеэр мөн авлигын эсрэг нэгдэж буйгаа илэрхийлж МЗХ-ноос өрнүүлээд буй “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аяны тоолуурт нэгджээ. МЗХ-ноос зохион байгуулах дараа дараагийн аймгуудын залуучуудын чуулга уулзалтын тов удахгүй гарах гэнэ. Дашрамд дурдахад аймгуудын залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж, орон нутгийн залуучуудтай уулзахад “Талх Чихэр” ХХК дэмжин ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл