Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
“Yahoo” “Tumblr”-ийг 1,1 тэрбумаар худалдан авна
“Yahoo” компани Нью-Йоркт төвтэй блогийн үйлчилгээ үзүүлэгч “Tumblr”-ийг 1,1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцлоо. Энэ бол Марисса Мэйерийн тус компанийн гүйцэтгэх захиралаар томилогдсоноос хойш хийсэн хамгийн том гэрээ болж байна.
“Tumblr” хэдий “Yahoo”-гийн мэдэлд шилжсэн ч үүсгэн байгуулагч Дэвид Карп нь компаниа удирдсан хэвээр байх гэнэ. Одоо 26 настай Д.Карп 2007 онд “Tumblr”-ийг үүсгэн байгуулсан юм.
Интернэт ертөнцийн аварга том компаниудын өрсөлдөөнд дунд байр сууриа алдахгүйн тулд “Yahoo” компани “Flickr”, “Tumblr” зэрэг сүүлийн үед онлайн хэрэглэгчдийн сонирхлыг их татаж байгаа сайтуудыг өөртөө нэгтгэж байгаа юм. Гэхдээ 800 сая ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий Tumblr-ийг 1,1 тэрбум ам.доллараар үнэ цохин авах нь тэднийг сайн зүйлд хүргэх үү гэдэгт ажиглагчид эргэлзэж байна. Олон нийтийн сүлжээ сайттай блогийг холбосон, маш энгийн дизайнтай “Tumblr” одоогоор 108 сая блогийг өөртөө нэгтгээд байгаагийн дээр 50,7 тэрбум постыг агуулж байгаа гэсэн тоо бий.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан