Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр болох үйл явдлууд

2013.05.20-ны даваа гаригт Монгол ньюс мэдээллийн төвд

11.00 Чингис хааны дэлхийн академиас Монголын ард түмэн, УИХ, Засгийн газар болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд хандан Чингис хааны дээд идеализмыг Монгол Улсын үндэс, суут зорилго болгон хэрэглэх саналыг албан ёсоор дэвшүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 Архидалт мансуурлын эсрэг үндэсний ассоциаци, Энхтайван ирээдүйн хөгжлийн сан, “Гээкс тайм” байгууллагаас архины шошго дээр согтууруулах ундааны хор хөнөөлийг таниулсан зураг, сэрэмжлүүлэгүүдийг байршуулах асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 “HERO ENTERTAINMENT” студиэс “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийнхээ талаар мэдээлэл хийнэ.

"Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт" Үндэсний чуулган 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Соёлын төв өргөөнд болно. Төрд өөрсдийн дуу хоолойгоо дайх энэхүү чуулганд Монгол орны өнцөг булан бүрээс цугласан 800 гаруй төлөөлөгч оролцоно. Чуулганыг нээж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ үг хэлнэ.

Өнөөдөр 10-16 цагийн хооронд "хүний нөөцийг бүрдүүлэх өдөрлөг" Улаанбаатар шилэн банкинд болох гэж байна. Өдөрлөгөөр ажилд орох хүсэлтэй болон тавигдсан шаардлагыг хангасан иргэдтэй ярилцлага хийж, ажлын байраар хангана.

Өнөөдөр нийслэлийн Иргэний танхим газар өмчлөлийн талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг болох юм байна. Хэлэлцүүлэг 11 цагт эхэлнэ.

Үндэсний ICT Expo 2013 үзэсгэлэн Мишээл экспо төвд 21-нийг дуустал үргэлжилнэ.

Туул голд загас үхсэн шалтгааныг олжээ. Энэ талаар 2013.05.20-ны 11.00 цагт БОНХЯ-ны Хаан танхимд Туул голын сав газрын захиргаанаас хэвлэлийн бага хурал хийнэ.

Дэлхийн хэмжил зүйн өдөр тохиож байгаатай холбоотойгоор Хэмжил бидний өдөр тутмын амьдрал сэдэвт семинар Жуковын музейн хойно байрлах Парк зочид буудлын хурлын танхимд 9-12 цагийн хооронд болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан