УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Чанартай багш бэлтгэх бодлого хэрэгжүүлнэ
Шавийн эрдэм багшаас гэдэг. Эрдэмтэй, чадалтай багш боловсролын салбарын амин сүнс. 2012-2013 онд элсэгчдийн еренхий шалгалтын үзүүлэлтээс харахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн элсэгчдийн 59,5 хувь, Ховд их сургуулийн элсэгчдийн 88,53 хувь, Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96,84 хувь нь 600-аас доош оноо авчээ. Энэ нь тун хангалтгүй үзүүлэлт.
Багш болох хүсэл сонирхолтой, багшлах авьяас чадвартай элсэгчдийг сонгон шалгаруулах механизмгүйгээс ийнхүү тааруу сурлагатнууд багшийн мэргэжлийг сонгох болжээ. Анхаарал хандуулах ёстой өөр нэг асуудал бол элсэгчдийн хүйсийн харьцаа. Сүүлийн жилүүдэд шинээр бэлтгэгдсэн багш нарын 6-24 хувь нь л эрэгтэй.
Иймд багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Төгсөөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах үндсэн нөхцөлтэйгээр багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд элсэгчийг элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70 хувь, түүнээс дээш оноо авбал 100 хувь чөлөөлнө. Мөн элсэгчдийн 10-аас доошгүй хувийг эрэгтэй байлгах чиглэл баримтална.
Оюутнуудын багшлах дадлагыг зөвхөн нийслэл болон тухайн сургууль байрлах газруудад хийх нь ачааллыг ихэсгэж, чанарыг бууруулдаг. Тиймээс багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргалаа.
2012-2013 оны хичээлийн жилд багш бэлтгэдэг төрийн өмчийн голгурван сургуульд 2550 орчим оюутан элсэн суралцжээ. Одоогийн байдлаар Монгол Улсын Боловсролын их сургуулийн 12 салбар сургуульд 40 мэргэжлээр, Ховд их сургуульд 18 мэргэжлээр, Дорнод дээд сургуульд 7 мэргэжлээр багш бэлтгэж байна.
Шавийн эрдэм багшаас гэдэг. Эрдэмтэй, чадалтай багш боловсролын салбарын амин сүнс. 2012-2013 онд элсэгчдийн еренхий шалгалтын үзүүлэлтээс харахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн элсэгчдийн 59,5 хувь, Ховд их сургуулийн элсэгчдийн 88,53 хувь, Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96,84 хувь нь 600-аас доош оноо авчээ. Энэ нь тун хангалтгүй үзүүлэлт.Багш болох хүсэл сонирхолтой, багшлах авьяас чадвартай элсэгчдийг сонгон шалгаруулах механизмгүйгээс ийнхүү тааруу сурлагатнууд багшийн мэргэжлийг сонгох болжээ. Анхаарал хандуулах ёстой өөр нэг асуудал бол элсэгчдийн хүйсийн харьцаа. Сүүлийн жилүүдэд шинээр бэлтгэгдсэн багш нарын 6-24 хувь нь л эрэгтэй.

0 Сэтгэгдэл