Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Газрын тухай хэлэлцүүлэг болно
Ирэх долоо хоногийн даваа гаригт 10 цагаас нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэзэр эзэмшүүлэх, ашиглуулах, өвчлүүлэхтэй холбогдуулан үүссэн тодорхой харилцааг хотын хөгжлийн онцлогт тохируулан нарийвчлан зохицуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлсэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, иргэний өмчийн газрын нөхөх олговорын бүтцэд багтах газрын үнийг тогтоох зорилгоор боловсруулсан баримт бичгүүдийн төслийг нийслэлийн иргэдэд танилцуулж, гарсан саналыг төсөлд тусгахаар хэлэлцүүлэх юм байна. Нээлттэй хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, НЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн дарга Д.Дашцэцэг, ХААИС-ийн багш н.Нямсүрэн /Ph.D/ нар оролцож иргэдэд дээрх баримт бичгүүдийг танилцуулах аж. Уг хэлэлцүүлгээр боловсруулсан журам аргачлалын төсөлд иргэдээс гаргасан саналуудыг тусган илүү боловсронгуй болгон НИТХ-аар оруулж батлуулах бололцоотой болох юм байна.
0 Сэтгэгдэл























