Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ компаниас тайлбар гаргалаа

МИАТ компанийн шинэхэн “Боинг 767” онгоцонд байрлуулсан төрийн далбааны талаар тайлбар гаргалаа. Учир нь, эл онгоцонд Монгол Улсын төрийн далбааг буруу байрлуулсан тухай шүүмжлэл өчигдөр цахим хуудсаар түгсэн юм. Харин МИАТ компаниас гаргасан тайлбарт “Дэлхийн томоохон агаарын тээврийн компаниуд агаарын хөлөг дээр төрийн далбаагаа нэг тийш харсан байдлаар байршуулсан байдаг. Онгоц салхи сөрж нисэх тул төрийн далбаа салхины чигээр хойшоо намирна гэсэн утгаар ийн байрлуулдаг. Ингэж буруу харуулан байрлуулсан далбааг Хятадын “Air China”, Туркийн “Turkish Airlines”, Казакстаны “Air Astana” компанийн агаарын хөлөгт байрлах төрийн далбаанаас харж болно. Агаарын хөлөгт төрийн далбааг шууд толин тусгалын хэлбэрээр эргүүлсэн байдлаар дүрсэлж байршуулдаг” гэжээ.
“Air Аstana” компанийн агаарын хөлгийн төрийн далбаан дээрх бүргэдийн толгойг нэг тал нь агаарын хөлгийн толгой хэсэг рүү, нөгөө талд нь сүүл хэсэг рүү харсан байдлаар эргүүлсэн байдаг гэнэ. Япон, Солонгос, Орос улс гэхэд л тэгш хэмтэй төрийн далбаатай тул дээрх бэрхшээл учирдаггүй юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан