Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Залуучууд Орхоны хөндийн хог хаягдлыг цэвэрлээд иржээ

МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”, Өвөрхангай аймгийн “Дэлхийн өв – Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоотой хамтран Орхоны хөндийн хуурай хог хаягдлыг цэвэрлэх аяныг зохион байгуулаад ирсэн байна. Тус аянд нийтдээ 90 гаруй залуучууд хамрагдан, 3 шөнө, 4 өдөр аялахдаа гадаад дотоодын жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй бүс нутгууд болох Элсэн тасархай, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Төвхөн хийд, Хархорин гэсэн маршрутаар явж, тухайн бүс нутгийн хуурай хог хаягдлыг цэвэрлэжээ. Эдгээр бүс нутгуудад жуулчид ихээр очдог ч, ундаа усны сав, чихрийн цаас, тамхины иш, архины шил, лааз зэрэг хуурай хог хаягдал ихээхэн байдаг нь гадаад дотоодын амрагч жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг тул энэ цэвэрлэгээний аяныг зохион байгуулсан гэдгийг зохион байгуулагч нь хэлж байгаа юм. Энэхүү аянд хамрагдаад ирсэн залуучууд “зүгээр л амраад, хэрэглэсэн бүтээгдхүүний хогоо байгаль экологид хаяад ирэх биш, харин ч хаясан хогийг цэвэрлээд, залуучууд бид хамтдаа сайхан нөхөрлөөд ирсэн нь хамгийн дурсамжтай бас сэтгэлд өег санагдаж байна” гэдгээ ам уралдан яриж байлаа. Юутай ч залуучууд маань замд ядарсан гэдгээ ажрахгүй, байгаль эх дэлхийгээ цэвэрлэх аянд сайн дураараа нэгдэж, хамт олон болж, гар бие оролцоод ирсэн нь бахархууштай. Иймэрхүү ажил цаашид олон зохиогдоосой гэж залуучууд хүсэж байна.

0 Сэтгэгдэл