УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Агуу Гэтсби” “Төмөр хүн”-ийг ялж чадсангүй
Скотт Фицжеральдын зохиол “Агуу Гэтсби”-г дахин нэг удаа дэлгэцийн бүтээл болгон амилуулсан 3D кино шуугиантайхан нээлтээ хийсэн ч кино театруудын орлогоороо “Төмөр хүн”-ийг давж чадсангүй. XX зууны шилдэг зохиолоос сэдэвлэн бүтээж, Леонардо ди Каприо гол дүрд нь тоглосон “Агуу Гэтсби” өнгөрөгч долоо хоногт 51 сая ам.долларын орлого олсон бол Диснейн “Төмөр хүн” 72,5 сая ам.доллараар “box office”-ийг тэргүүллээ.

“Төмөр хүн -3” хоёр долоо хоногийн өмнө дэлхийн томоохон 4253 кино театрт нээлтээ хийхдээ эхний долоо хоногтоо 175 сая ам.долларын орлого олсон юм. Харин олон улсын кино театруудаас олсон хоёр долоо хоногийнх нь орлогыг нийтэд нь тооцвол 949 сая ам.долларт хүрч, тэрбум ам.долларын босгонд бараг тулж ирээд байгаа юм.
Тэгвэл Уорнер Бросын бүтээл “Гэтсби” 3535 кино театрт нээлтээ хийсэн бөгөөд хүлээж байсан шиг өндөр ашиг орлого дагуулаагүй ч, Холливудын хамгийн сайхан залуусын нэг Леонардо ди Каприо тоглож, киноны хөгжмийг нь Жэй Зи хийсэн гэдгээрээ олны сонирхлыг ихээхэн татсаар байна.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл