Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үүл дарга аа, таны яриад байгаа ажил хэзээ эхлэх вэ

Хот шиг хот, улс улс болгох зорилго тавин ажлаа эхэлсэн Үүл баатар танд ташуур өгөх гэсэн юм. Учир юу гэвээс, таны ажил ярьж байсан шиг ээ урагшилж өгөхгүй байгаа нь нэг л итгэлгүй мэт санагдах болов. Улаанбаатар хотын албан ёсны вэб сайтад мэдээллэснээр энэ зун нийслэлийн хэмжээнд 30 гаруй замд шинэчлэл хийнэ гэсэн байсан. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр хоёрхон замд л засварын ажил хийж байгаа нь чамлалттай мэт санагдаад байгаа юм л даа. Зам барилгын ажлыг хавар болж ханш нээхтэй зэрэгцээд л эхлүүлдэг гэж ярилцдаг. Гэтэл өнөөдөр зуны эхэн сар гарчихаад байхад урагшилж байгаа зам, барилга нэг л нүдэнд үзэгдэхгүй байна.
Бүр тодорхой хэлбэл, миний амьдардаг “Дэнжийн 1000” чиглэлд дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн замын шинэчлэл хийнэ гэсэн байсан. Өнөөдөр тэр замд шинэчлэх нь битгий хэл нэг ч нүх нөхөөгүй л байна. Бид машин унаад байгаа юм уу, үхэр тэрэг унаад байгаа юм уу гэдгээ ч ойлгохоо байсан. Орчин цагийн унаа уг нь, явдлыг нь зөөлрүүлж, зорчигчдод таатай байлгах үүднээс амортизатортой болоод чамгүй удаж байгаа биз. Гэтэл амортизатортой машин маань довон дунд явж байгаа үхэр тэргээс ялгагдахааргүй л байдалтай, тийм л замаар туучиж явна. Муу ч гэсэн замтай байж гэж битгий шүүмжлээрэй. Дардан замгүй, шороогоор туучуулж байгаа газар олон байгаа гэдгийг ойлгож байна. Таныг энд зам тавина, энэ замыг шинэчилнэ, сайхан болгоно гэж хэлсэн болохоор л нэхэл хатуутай нэхээд байгаа юм. Тиймээс одоо эхлээгүй байгаа зам хэзээ ашиглалтад орох бол гэж санаа зовниод л байна. Зуны улиралд өдөр болгон нартай байдаг биш дээ. Хэд хоногоор бороо үргэлжлэн орно. Тэр болгонд замын ажил саатна. Тэгэхээр товлосон хугацаандаа ашиглалтад орж чадах уу. Чадахгүй бол нэг л өдөр өвөлтэй золгоно. Ингээд ирэхээр нөгөө бидний хүсэн хүлээсэн зам, таны амласан зам даший шог л болох гээд байна.
За яахав, түргэн шуурхай зам барьдаг компани байж болох. Хамгийн гол нь татвар төлөгчдийн мөнгийг зам ч биш, там ч биш болгох вий. Үүнд л санаа зовсондоо танаас ажлаа шуурхайлаач гэж хүсээд байгаа юм.
Дээрээс нь бас нэг санаа зовсон зүйл нь мөн л таны хийх гээд байгаа ажлын нэг. Гэр хорооллыг дахин төлөвлөж, орчин үеийн тохиолог хаустай болгох, орон сууцжуулах ажил.
Өнөөдөр дахин төлөвлөлт нэрийн дор айлуудын буурин дээр барилга сүндэрлүүлэх гээд байгаа аж ахуйн нэгжүүдийн чинь ааш аяг хэрээс хэтэрч байгаа юм бус уу. Нэг хашаанд байгаа гурван айлыг нүүхийг шаардаж, нүүхгүй бол газрын хөрстэй тэгшлэнэ гэж айлгаж байх хэрэг байна уу. Мэдээж төлөвлөлтөд орсон газраас нүүж л таарна. Гол нь тухайн айлын хашааг авсныхаа төлөө ямар хэмжээтэй байр өгөх юм бэ. Нэг хашаанд гурван айл байхад тэдний дунд 30 ам.метр талбайтай нэг өрөө байр өгнө гэхээр хэн хашаагаа өгөх юм бэ. Нэг өрөө байрандаа гурван өрх ороод тус тусынхаа голомтыг бадраах хэрэг үү. Ингэж ажин түжин амьдарснаас тус тусынхаа таван ханатад амар жимэр амьдарсан нь дээр бус уу. Энэ мэтээр таны хийх гээд байгаа ажил нэг л итгэл төрүүлэхгүй нь.
Уг нь, хотыг яндангаас нь салгаж чаддаггүй юм аа гэхэд, янданг нь цөөлөх нь чухал. Тиймээс та ажилдаа ханцуй шамлан орооч, Үүл дарга аа.

Б.Галхүү

0 Сэтгэгдэл
gudamjaa tuluvluj yanzlaad tsever bohiroo tataad uguuchee. hudlaa barilgiin kompanuudtai huivaldaad bna uu
Belen hool goridson hashaanii banharuud ajillaach
hotoo shoroo toos g ni usaar shurshij baival eruul baimaar bn a, huuchin shurshij baisan sh de.
zuitei
ta garaad gants baishin bariad uzdee, hun helenguut l boroonii daraah muug shig urgachihdag yum shig l amar yum bodoh yum
zow.
Яг зөь
энэ хэдэн төрийн өндөрлөгүүдийг албан тушаал, суудлын төлөө өрсөлдөөд ам уралдан ярьж газраас тасарцан үүлэн дээр амьдарч байх хооронд чинь Монголын ирээдүй болсон бага насны хүүхдүүд хүчирхийлэл, тамлалд өртөн зэрэмдэг амьтан болж өсч байна. гэмт хэргийн гаралт улам ихсэн онц ноцтой хэргүүд улам гаарсаар байхад цагдаа хүчний байгууллагууд юу харж юугаа мэдэн ажлаа хийж байнаа. гэр бүлийн асуудал гээд л хүүхдээ тамлан эхнэрээ алж байхад нь толгойг нь илэн эрүүджүүлэхэд ганц нэг хонуулаад гаргаад байвад гэмт хэрэг буурах уу , хүүхэд эрүүд орчинд өсөх эрхтэй , тэр эрх нь хаана байна. хүний өөрийн зэрлэг балмад эцэг эхийн гарын зодуурыг амсан өссөн хүүхдүүд ирээдүйд тийм л балмад этгээд болон өснө. Төрийн удирдлагууд үүнийг анхааралдаа авч цаазын ялаа сэргээхийг хүсч байна. амийг амиар, шүдийг шүдээр солих хатуухан хуулиа гаргах цаг нь болжээ. гэмт хэрэг ихсэх тусам хууль нь чанга болмоорийн, улам л сулраад байна. гэмт хэрэгтнийг өөхшүүлэх биш хага дрдаг хууль хэрэгтэй байнаа ,,,,
Yu ch hiihgui hiihiig ch husdeggui zalhuu zavaan bohir humuus mongol ulsiin hugjild saad bolj baina.il zadgai jorlongoosoo salj uursduu sanaachligatai uhamsartai baigaachei.
Эхнэр хүүхдийнхээ төлөө чи л юм хийх естойгоос бурхан ч чиний өмнөөс чинь хийхгүй харин бололцоог чинь олгоно

ЧИ БЭЛЭН ЮМ ХҮСЭХЭЭР ӨӨРӨӨ ХАУСАА БАРЬ ЗА ЧАМД ХАЛУУН ХҮЙТЭН БОХИР ОЧИХ ШУГАМЫГ ЧИНЬ ТАТААД ӨГЬЕ ТҮҮНЭЭС ӨӨР ЮМ БҮҮ ГОРЬД

ГАЛХҮҮ ГЭГЧЭЭ ЧИ ЮМ ОЙЛГОЖ БИЧЭЭЧ ЭСВЭЛ ХУДЛАА УЛС ТӨРЖИЖ МЭДЭН БУДИЛААД БАЙНА УУ . ЯМАРЧ ЭМХ ЦЭГЦГҮЙ ЗАВААН ИЛ ЖОРЛОНТОЙ ТЭР ОЛОН АЙЛУУД АЖИЛД САДАА БОЛООД ЧӨДӨР ТУШАА БОЛООД БАЙГАА ЧАМД ХАРАГДАХГҮЙ БАЙНА УУ ГАЗАР ХАШААГАА ОЛИГТОЙ АВЧ ЯВЖ ЧХДАХГҮЙ АРЧААГҮЙ БАЙЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ НЭХЭЖ БУЙ ТЭР ХҮМҮҮСЭЭС АЖИЛ ХЭЗЭЭ ЭХЛҮҮЛЭХ ВЭ ГЭЖ АСУУ

Бат үүл хотын гэр хорооллыг хаус болгоно гэж гараа биз дээ.Хаа байна тэр хаус одоо бүр газраа өг, өгөхгүй бол газартай тэгшилнэ ч гэх шиг.Ер нь Бат Үүл бол худлаа ярьдаг улс төрч шүү дээ, Сэлэнгэ аймгийн ард иргэдийг хуураад л УИХ д гарсан.Шаамараас Түшиг хүртэл засмал зам тавина гэсэн, Сант сумаас Амар хийд хүртэл засмал тавина гэсэн одоо бүгд худлаа, юун зам бэ, УБ-ыхныг чихэн дээр нь цэцэг ургуулсан, Сэлэнгэ аймагт дахин сонгогдохгүй болохоор УБг барьж авсан авахадаа гэр хорооллынхныг барьж авсан.Одоо УБ-ын гэр хороолол хаустай болно гэдэг үлгэрийн далай, хийвэл хийхээр цаг хугацаа гарлаа.
ta garaad gants baishin bariad uzdee, hun helenguut l boroonii daraah muug shig urgachihdag yum shig l amar yum bodoh yum
ЧИ БЭЛЭН ЮМ ХҮСЭХЭЭР ӨӨРӨӨ ХАУСАА БАРЬ ЗА ЧАМД ХАЛУУН ХҮЙТЭН БОХИР ОЧИХ ШУГАМЫГ ЧИНЬ ТАТААД ӨГЬЕ ТҮҮНЭЭС ӨӨР ЮМ БҮҮ ГОРЬД
ЧИ БЭЛЭН ЮМ ХҮСЭХЭЭР ӨӨРӨӨ ХАУСАА БАРЬ ЗА ЧАМД ХАЛУУН ХҮЙТЭН БОХИР ОЧИХ ШУГАМЫГ ЧИНЬ ТАТААД ӨГЬЕ ТҮҮНЭЭС ӨӨР ЮМ БҮҮ ГОРЬД
ЧИ БЭЛЭН ЮМ ХҮСЭХЭЭР ӨӨРӨӨ ХАУСАА БАРЬ ЗА ЧАМД ХАЛУУН ХҮЙТЭН БОХИР ОЧИХ ШУГАМЫГ ЧИНЬ ТАТААД ӨГЬЕ ТҮҮНЭЭС ӨӨР ЮМ БҮҮ ГОРЬД
bat yylee taniig ard tumendee heregtei ym hiine gej amlaj garcan bolohoor bid taniig demjcen ym shuu, yrdah darga ymyrch baican tacraltgyi hotiin ajliig hiiceer l baican daa!!tanii ajil am 2 zorood baih ym,ger horoololiin ailyydiig barilgajyylna gecen yacan be!!!er ni cetgeld niilceh canal, une hansh ogohgui bol hashaandaa amar jimer taiban amidarch baican ni deer,hotiinhon arhind jibj uhehnee; ta ene talaar ymar arga hemjee abch baina; ene olon ajliig ta ooroo hiih gej baigaa bish hariycah himiict ni uureg ogood cag aldahgui hyrdan ajlaa hiibel zugeer ym daa, ta nar congyylid garahdaa hunii tolgoid mash ih bayr hoor bolohoor ym yrij chaddag shuu dee, tuund ni itgeed bid hyychin ajillaj baican hunee ophiod taniig congoj baigaa ym shuu dee!!amalcan shigee ajlaa hyrdan hiihiig taniac hucej baina : heceg nrged :
Эхнэр хүүхдийнхээ төлөө чи л юм хийх естойгоос бурхан ч чиний өмнөөс чинь хийхгүй харин бололцоог чинь олгоно
Эхнэр хүүхдийнхээ төлөө чи л юм хийх естойгоос бурхан ч чиний өмнөөс чинь хийхгүй харин бололцоог чинь олгоно
Эхнэр хүүхдийнхээ төлөө чи л юм хийх естойгоос бурхан ч чиний өмнөөс чинь хийхгүй харин бололцоог чинь олгоно
ХЭЗЭЭ АЖИЛ ЭХЛЭХ ВЭ 2-Р АМ БААТАР МИНЬ ЭЭ
Хамгийн их уншсан