“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Маргааш бүх нийтээрээ мод тарина
Ерөнхийлөгчийн зарилгаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. 2010 оноос хойш дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү өдрийн хүрээнд маргааш УИХ, Засгийн Газрын гишүүд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм байна. Мөн энэ үеэр сайн дураараа мод тарих иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин Нийслэлийн төвийн зургаан дүүргийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд мод тариулж, дүүрэг бүрт мод суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн мод тарих мэрэгжлийн зөвлөгөө өгөх сайн дурын идвэхитэн “ногоон элч”-үүд дүүрэг бүрт ажиллаж мод тарих, ургуулах тухай мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна. Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас мэдээлснээр нийслэлийн харъяа 47 агентлагийн мод тарих үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж зарим байгууллагууд Сонгинохайрхан дүүргийн Өлзийт хороолол орчим, Ногоон хэрэм төслийн зурваст мод тарих, гэр хороололд амьдардаг ажилтны хашаанд мод тарих зэргээр оролцоно гэдгээ мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн зарилгаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. 2010 оноос хойш дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү өдрийн хүрээнд маргааш УИХ, Засгийн Газрын гишүүд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм байна. Мөн энэ үеэр сайн дураараа мод тарих иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин Нийслэлийн төвийн зургаан дүүргийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд мод тариулж, дүүрэг бүрт мод суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн мод тарих мэрэгжлийн зөвлөгөө өгөх сайн дурын идвэхитэн “ногоон элч”-үүд дүүрэг бүрт ажиллаж мод тарих, ургуулах тухай мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна. Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас мэдээлснээр нийслэлийн харъяа 47 агентлагийн мод тарих үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж зарим байгууллагууд Сонгинохайрхан дүүргийн Өлзийт хороолол орчим, Ногоон хэрэм төслийн зурваст мод тарих, гэр хороололд амьдардаг ажилтны хашаанд мод тарих зэргээр оролцоно гэдгээ мэдэгджээ.Б.Галхүү
0 Сэтгэгдэл
























