Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 7 САРД 2.6 САЯ ТОНН БОЛЖ ӨСЛӨӨ
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
Эрээн хот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ
Ж.Наранцогт: Хөгжил хамар дор ирчихэж, холоос хайх хэрэггүй

-Ордос, Бугат, Хөх хот, Эрээн гэсэн маршрутаар хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн аяллын зорилго юу байсан бэ. Аяллыг удирдаж явсан хүний хувьд хэрхэн дүгнэх вэ?
-Бид аяллаараа Өвөрмонголын хот байгуулалтын ололт амжилтыг харж, Монголд хэрэгжүүлэх ямар санаа байгааг судлах, цаашилбал энэ салбарт байгуулах хоёр орны хамтын ажиллагааны санамж бичгийн чиглэлийг нээж илрүүлэхийг зорьсон. Долоо хоногийн аялал маань энэ зорилгодоо хүрлээ гэж дүгнэж байна. Үүнээс гадна аймгуудын ерөнхий архитекторуудыг аяллын бүрэлдэхүүнд багтаасан нь орон нутгийнхаа хот төлөвлөлтөд ганц ч атугай шинэ санаа олж хараасай гэсэн хэрэг.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Байгальмаа 2010 онд Өвөрмонголын талтай залуусын соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гаргаж тохирсон юм билээ. Үүнийгээ барилга, хот байгуулалтын чиглэлээрээ эхлүүлье гээд манай институтад хандсан. Бид зөвхөн хот байгууллын зорилгоор явсан хэдий ч барилгын чиглэлээр тодорхой саналууд тусгасан.
Гэхдээ дараагийн аялал маань барилгын асуудлаар байвал энэ үйл ажиллагааны агуулга улам өргөн хүрээтэй, цогц болж чадна. Хятад бол ажлыг хамгийн хямд, зардал хэмнэхдээ гаргуун шүү дээ.
-Өвөрмонголтой хамтран ажиллах санамж бичиг боловсруулах ажил хэр удаан үргэлжлэх вэ. Үр дүн хэдийгээс гарах бол?
-Санамж бичиг байгуулах ажил одоо л эхэлж байна. Бид юун түрүүн Ордос, Бугат, Хөх хот, Эрээнээр аялсан мэргэжилтнүүдээсээ санал, санаачилгыг нь авчихлаа. 20 хүнээс давхардаагүй 30 өөр санал гарсан. Үүнийг институт дээр нэгтгээд 10 тодорхой саналаа нэгтгээд, тайлангаа Барилга, хот байгуулалтын яаманд хүргэлээ. Үүнтэй бараг сарын хугацаанд танилцаж, судлаад санамж бичиг 5-6 тодорхой саналтайгаар бий болох байх. Тэр санамж бичгээ Өвөрмонголын тал руу илгээж, мөн тэдний саналыг тусгаж дахин дахин хэлэлцэж, нэмж хасах зүйлийг шүүх нь зөв юм. Хэдий болтол монголчууд бадар барих байдлаар хамтран ажиллах билээ. Харилцагч талынхаа эрх ашгийг шингээх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол аль нэг улсын бодлогын баримт бичиг л болчихно.
-Аялалд явсан мэргэжилтнүүд өөрийнхөөрөө сэтгэгдлээ хэлсэн. Таны хувьд дээрх дөрвөн хотоос үлгэрлэх, анзаарах нийтлэг зүйл юу байсан бэ?
-Нийтлэг зүйл олон байна. Өвөрмонголчууд Хятадын нутаг дэвсгэрийн хойд бүсийг эмжин байрладаг ч өөрсдийгөө улсдаа хамгийн ашигтай байршлыг эзэлдэг гэж хэллээ. Далайд гарцгүй хэрнээ яагаад гэж асуусан чинь “Баруун хойд, өмнөд хэсгийг холбосон дамжин өнгөрөх бүс учраас” гэж хариулсан. Хятад дотроо хоёр захыг холбогч-хөгжлийн боломж гэж өвөрмонголчууд үзэж байхад манай улс яагаад өөрсдийгөө Ази, Европыг холбосон, ашигтай байршилтай орон гэж томъёолж болохгүй гэж. Сүүлийн үед үүнийг цухалзуулдаг болчихлоо. Усан зам дагасан хөгжлийн хажуугаар хуурай замын дагуух хөгжил яригдаж байна. Манай Засгийн газар Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх замыг анхаарч байгааг Өвөрмонголчуудад хэлж явлаа. Магадгүй тэд манай замыг тив дамнах боломж гэж үзвэл тодорхой хөрөнгө оруулах, эсвэл тээврийн сүлжээ байгуулах зэрэг санал гаргаж болох юм.
Бас нэг нийтлэг онцлог асуудал бол баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэлэлцүүлэх, хяналт тавих асуудалдаа тэд Хятад орон гэдэг үүднээс ханддаг. Коммунист тогтолцоогоор ажил хэргийг маш сайн явуулж байгааг манай аялагчид хэлсэн. Эдгээрийг хэрхэн нэгтгэж болох вэ гэхээр эрх зүйн орчныг боловсруулахдаа ажил хэргийг эрчимжүүлж, хурдасгах хөшүүрэг болгоё гэж томъёолж байгаа. Жишээ нь, Ордос хот долоон жилийн өмнө цөмийн бөмбөг дэлбэрчихсэн юм шиг тийм газар байсныг нүдээр үзсэн юм. Энэ удаа очтол барууны хотод ирсэн мэт таних аргагүй болж. Тэгэхээр ийм их хурдын гол хөшүүрэг нь ерөнхий төлөвлөгөөндөө ч биш дээр хэлсэн хэрэгжүүлэх, боловсруулах арга барил, хяналт тавих систем юм гэж харсан.
-Өвөрмонголын хот байгуулал сүүлийн хэдэн жил л үсрэнгүй ахиц дэвшилд хүрлээ. Монголын хот байгуулах салбар яагаад хоцорчихов оо?
-Манай хот байгууллын салбарын хамгийн том дутагдал бол хэрэгжүүлэх асуудалдаа байдаг. Хотын хамаарал гэдэг нь бидэнд шинэ ойлголт шиг санагдаж байсан ч ерөнхийдөө хяналтын системээ тэгж нэрлэсэн юм болов уу. Энэ албандаа дандаа ахмад туршлагатай, 30 гаруй жил үр бүтээлтэй, хот байгуулалтын салбарт ажилласан хүмүүсээ томилдог юм байна. Нэгэнт тэр хүнээс шинэ бүтээл гарна гэж хүлээх нь утгагүй шүү дээ. Тэгвэл төлөвлөчихсөн зүйлийг хэрэгжүүлэхэд гар бие оролцооч ээ гэсэн санал тавьдаг гэсэн. Манайд тийм чөлөөндөө гарчихсан, салбартаа алдартай, туршлагатай хүн олон шүү дээ. Тэднийг урьж хяналтын салбарт ажиллуулбал чин шударгаар ажиллаж чаддаг юм байна. Энэ албаны хүмүүсийн үг дарга, удирдлагад жинтэй очдог бол зөрчил гаргаж байгаа хүмүүс ч мэдрэмтгий ажилладаг.
-Төлөвлөгөөгөө амьдрал дээр хэрэгжүүлэх буюу хяналт тавих асуудалд маш хатуу анхаардаг юм гэдгийг ихэнх аялагч маань олж харсан байсан. Мөн их удаан төлөвлөдөг юм билээ?
-Хотын төлөвлөгөөг маш удаан хугацаанд хэрэгжүүлж, шат шатандаа нягталж хэлэлцдэгийг харлаа. 2003 онд эхэлсэн төлөвлөгөө үе шатаа давж явсаар сая дөрөвдүгээр сарын 25-нд, биднийг очиход дуусч байхтай таарсан. Ингэж олон шат давснаараа төлөвлөгөө маш сайн, алдаагүй хэрнээ хөдөлшгүй болдог юм байна. Гэтэл манайд засаг солигдох бүрт ажил нам дарагдаад, зогсчихдог. Энэ нь манай хөгжлийг дөрөв дөрвөн жилээр таслаад, бүгдийг тэгээс эхлүүлээд байгаа юм. Миний бодлоор шинэ засаг гарлаа ч өмнөх ажлыг цуцлаад өөрсдөө хийх биш харин ч түүнийг сайжруулан үргэлжлүүлбэл илүү гавьяатай юм шиг санагддаг. Ингэвэл бүх ажил шинэ шинэ санаагаар баяжиж, алдаа дутагдал нь арилж, илүү сайжирч, яг л Өвөрмонголд нэг төлөвлөгөөг 10 шахам жил хэлэлцэж баталдаг тогтолцоонд хүрч чадах байх.
Нөгөө талаас нэг төлөвлөгөөг удаан хугацаанд баримтлахын тулд салбарын үзэсгэлэн, судалгаа, боловсруулалтын тусдаа танхим байгуулах хэрэгтэй юм. Дөрвөн хотод бүгдэд нь байсан нэг зүйл бол үзэсгэлэнгийн танхим шүү дээ. Үүх түүх, ерөнхий төлөвлөгөөний зорилго чиглэл, биет макет болон дүрс бичлэг гээд олон талаас нь харуулсан байна. Ер нь, хот төлөвлөлт бол хуулийн төсөлтэй адилгүй л дээ. Мэйлээр илгээгээд л хэвлэж аваад, тараагаад өгчихдөг зүйл биш. Орон зай, талбайг биетээр харна, дүрс бичлэгээр үзнэ, тооцоолно, олон нийт үзээд саналаа тусгана гээд маш өргөн хүрээтэй ажиллагаа.
-Манай улс барилга, хот байгуулалтын салбарт БНХАУ, Өвөрмонголтой харилцаж байсан түүхийг сөхвөл?
-Хамгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаа бол барилгын салбар байх шүү. Тоо баримт хэлвэл тоймгүй их зүйл болно. Харин хот байгууллын чиглэлд ямар ч ажил өрнөөгүй. Бид Герман, Англи, Америк, Солонгос, Оросын туршлага судалж, номын дуу сонсдог, нүд тайлдаг байсан. Гэтэл бидний хамар дор өнөөх “смарт-сити”, “эко-сити” гэдэг гоё чамин нэртэй хотууд сүндэрлэчихэж. Хөгжлийг холоос хайх хэрэггүй, хил давмагц л өвөрмонголчууд бүтээчихэж гэж хэлмээр байгаа юм.
Ер нь, глобалчлалаа дагаад хил гэдэг ойлголт өөрчлөгдөж байна. Улс орныг зааглах босго гэхээсээ илүү харилцаа, хамтын ажиллагаанд суурилсан шинэ хот, суурин боллоо. БНХАУ манай орны өмнөд хилээр залгаа, маш олон боомттой байна. Цаашид бүр ч олон боомттой болох байх, тэр үед суурин газрын хөгжил төв рүү, Улаанбаатар хот руу биш хилийн чанад руу чиглэх байх. Засаг захиргаа удирдлагын хувьд төв рүү чиглээд, эдийн засаг, худалдаа, харилцааны хувьд хил дээрх байршлаа давуу тал болгох боломжтой юм.
-Өвөрмонголчууд бүтээн байгуулал, хөгжлөөр биднийг хол хаялаа гэдгийг нүдээр үзлээ. Харин одоо бид хүчээ нөөж, өөрчлөлт шинэчлэлээ хийгээд араас нь нэхэхэд бэлтгэж байна. Тэднийг гүйцэхэд хэдэн жил шаардлагатай бол?
-Миний хараад байгаагаар 2-3 сонгуулийн хугацаа байна. Яагаад сонгуулийн хугацаа вэ гэхээр өмнө нь хэлсэн нэг Засгийн газар өмнөх ажлыг нь үгүйсгээд, бүхнийг тэгээс эхэлдэгтэй холбоотой. Дөрвөн жилийн дараа бид эргээд л хүй нэгдлийн үедээ очдог шүү дээ. Үүнийг больчихвол бид тун удахгүй өвөрмонголчуудыг, дэлхийн олон хотыг хөгжлөөрөө гүйцэж очно. Жишээ нь, нэг айл машинтай болоод хэсэг унаж байгаад түүнийгээ зараад арай дээр машин авдаг. Дахиад тэрийгээ сайжруулаад жийп болгоод байгаа биз дээ. Гэтэл нэг эксель аваад түүнийгээ зарж дахиад эксель аваад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр нэгнийхээ ажлыг таслахын оронд илүү сайжруулаад, яван чангарах байдлаар ажлаа хийдэг болоосой гэж хүсдэг.
-Хот байгуулалт, зураг төслийн институт аяллын тайлангаа гаргаж өгсөн ч тун завгүй ажиллаж байна. Яг одоо ямар ажил дээр анхаарч байгаа вэ?
-Аялал жуулчлалын олон улсын сүлжээ байгуулах их ажилтай байна. Монголчууд Чингис хааны дурсгалын цогцолбор байгуулахаар Засгийн газраас шийдвэрлээд, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн ЗДТГ хамтарч зураг төслийн уралдаан зарласан. Манай институт энэ уралдаанд оролцож байгаа, одоогоор амжилттай шалгарч яваа. Цөөхөн хэдэн компанитай тунаж үлдээд, дараагийн шалгуурт орох ёстой. Тэр цогцолборын төсөл дэлхий нийтийн аялал жуулчлалын сүлжээ хэрэгжүүлж байж амжилтад хүрнэ. Ийм сүлжээтэй болохгүйгээр хэдэн зуун цогцолбор байгуулаад ч жуулчны сүлжээг татахгүй бол ашиггүй суугаад, магадгүй дараагийн Засгийн газар нь татан буулгачихаж мэднэ.
Тэгэхээр бид аяллын турш Чингис хаан олон улсын сүлжээнийхээ тухай хэлж ярьж ирлээ. Гэхдээ энэ ажлыг манай институт, БХБЯ-наас илүү ССАЖЯ энэ ажилд манлайлан оролцох ёстой. Бид юуг хийх вэ гэхээр улс, олон улсыг хамарсан сүлжээг дагаад гарч ирэх жижиг суурин, үйлчилгээний байгууламжид бидний зураг төсөл хэрэгтэй. Магадгүй зугаа цэнгэлийн хот байгуулах болвол бид зайлшгүй оролцоно. Өндөрхаанд байгуулах Чингис хаан цогцолборт шууд очихын тулд олон улсын нисэх онгоцны буудал хэрэгтэй. Тэндээсээ хааны мэндэлсэн Дадал суманд очно, дараа нь Бурхан халдун ууланд гарч ёслол үйлдэхийг харж болно. Мөн Цонжин болдогт ирж үзнэ. Магадгүй Өвөрмонголд очоод Чингисийн онгоныг ч үзэж болох шүү дээ. Энэ мэтээр аяллын сүлжээ маань хөгжинө.
Өнгөрсөн сарын 24-30 хүртэл долоо хоногийн хугацаанд Өвөрмонголын өөртөө засах орноор хот байгуулагчид аялсан тэмдэглэлийг үргэлжлүүлэн хүргэж байгаа билээ. Энэ удаад аяллыг зохион байгуулсан Хот байгуулалт, зураг төслийн институтийн дэд дарга, аяллын удирдагч Ж.Наранцогтын яриаг хүргэе.

0 Сэтгэгдэл