УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Үүлсийн галбир”, “Үүлэн үст” хоёр тэргүүлжээ
Өнгөрсөн 4-р сарын эхээр яруу найргийн шилдэг шүлгийн түүврээ гаргасан Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир “Үүлсийн галбир” нэртэй номоо худалдаанд гаргажээ. Тэгвэл үүний дараа Никитон хамтлагийн ахлагч УГЗ Б.Батчулуун “Үүлэн үст” нэртэй цомгийнхоо нээлтийг сүр дуулиантай “I Loft”-д нээснээ зарласан даруйдаа олны талархлыг хүлээлээ. Энэхүү хоёр бүтээлийг хэвлэл мэдээллийхэн 1 сард хоёулаа “Үүл”-ээр эхэлсэн нэртэйгээр гаргасанд ихэд сонирхон хоёр уран бүтээлчийг үгсэн нэр өгсөн юм шиг тайлбарлаж байна. Гэвч яруу найрагч Д.Ган-Очир, дуучин Б.Батчулуун нар энэ талаар ямар ч мэдээлэл хийгээгүй бөгөөд хоёр талд тохиолдлоор таарсан нь хүмүүст сонин санагджээ. Ямартай ч сүүлийн 5 жилд Улаанбаатар хотын Номын их дэлгүүрүүдээр яруу найргийн түүвэр ном хамгийн их зарагдснаас гадна, яруу найрагчийн Facebook-ээр дамжуулж худалдаалагдсан явдал нь Д.Ган-Очирын урмыг ихээхэн сэргээжээ. Тэгвэл “Үүлэн үст” цомог 55,000 үнэтэй хэдий ч мөн л CD shop, 1950 лавлах утасны захиалгаар ихээхэн борлогдож байгаа гэнэ. Тэгэхээр Монголчууд сайн уран бүтээлийн төлөө үнэ өртөг хамаагүй, таашаалдаа нийцсэн бүтээлийг худалдан авдаг болсон нь үүгээр харагдаж байна. Нэр нэгтэй нэг үеийн уран бүтээлч болох яруу найрагч Д.Ган-Очир, дуучин УГЗ Б.Батчулуун нар энэ цагийн Монголын урлагт нэгэнт брэнд болсны тод илрэл энэ буюу. Хоёр уран бүтээлчдээ цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье
Б.Дөл
Б.Дөл
0 Сэтгэгдэл
























