Монголчуудын “гуйх гутамшиг, гуйлгах гайхамшиг” гэсэн нэг үг байдаг. Үүн лүгээ орчин үед ажилд орно гэдэг ажил олгогчийн өмнө сөгдөхтэй л бараг адил болсон. Нуруу туруу, царай зүс, жин заагаад гадаад дотоод хэл эзэмшсэн эсэхийг хүртэл шаардана. Гэхдээ энэ бас юу ч биш гэнэ.
Ажил олгогчдын тавьдаг хамгийн утгагүй шаардлагыг америкийн “Business Insider” хэвлэл жагсааж гаргасан байна. Энд заавал нүдний шил зүү гэхээс авхуулаад сахлын уртыг хүртэл заасан сонин шаардлагуд оржээ. Зарим нэгэн нь ч яахав хүний эрүүл мэнд, байгууллагын ажилд хэрэгтэй атал зарим нь юунд хэрэгтэй нь үл мэдэгдэх шаардлага ч байна.
Энэ жагсалтын хамгийн тэргүүн эгнээнд ажилтан албан байрандаа уух юм, ялангуяа хийжүүлсэн ундаа авчирч болохгүй гэсэн шаардлага оржээ. Энэ нь хүйтэн ундаа зардаг автомат машин байгууллагаас хонгилд тавьсан монополид харшилж байна гэнэ.
Өөр бас нэг хориг бол ажилтнууд ундааг шилнээс нь уухыг хориглосон байна. Харин шилэн аяга, тэр дор нь хаячихдаг нэг удаагийн аяганд бол ууж болох гэнэ.
Нэг байгууллага ажлын байрандаа ширээгээ зөөж, өөрчлөхийг хориглосон байдаг гэнэ. Энэ нь хөдөлгөх бүрийд мебель тавилга муудаж байдгаас тэр бололтой. Өөр нэг байгууллага хамгаалалтын шил зүүхгүйгээр үдээсний машин ашиглахыг хориглосон байдаг байна.
Хэвлэгч машин дээр тушаал мэт албан бичиг өлгөх, наахыг хориглосон байгууллага байна. Хуульч хүн хаашаа гарч байгаа, хэдий хугацаагаар явж байгаа зэргээ нарийн бичгийн даргадаа заавал мэдэгдэж байх, үүнийгээ мөрдөх ёстой.
Зарим зоогийн газар үйлчлүүлэгчиддээ сахал тавих талаар урт, засал зэргийн талаар таван зүйл бүхий шаардлага тавьдаг газар бас байна. Харин хуузтай байхыг хориглодог газар олон гэнэ.
Гэтэл өөр олон байгууллагад нүүрэндэх үсийг хориглодог гэхдээ сахлыг бол зөвшөөрдөг. Амралтаараа та ямар ч байж болно, харин ажилдаа ирэхдээ сахал нь байгууллагын тогтоосон хэмжээнд байх ёстой гэх мэт.
Даатгалын нэг компани ажилтнуудаа өдрийн амралт, цай уудаг 15 минутын завсарлагаас нэг минут хоцроход л мөнгөн торгууль оногдуулдаг гэнэ.
Хууль зүйн нэг конторт ямар нэгэн хайрцаг барьж орох хориотой, заавал тэргэнцэр дээр юмдаа тавьж явах ёстой байна.
Нэг компанийн хөргүүртэй агуулахад малгайтай орохыг хориглож, тэр ч байтугай халзан ажилтан ч гэсэн толгой нүцгэн орох ёстой гэнэ.
Олонхи байгууллага ажлын байранд хатаамал эрдэнэ шиш авчрах, идэх, шарах шүүгээнд халаахыг хориглодог болж.
Өөр нэг компани өөрийн ажиллагсаддаа гар утасны хэмжээтэй ямар нэгэн эд зүйл, тухайлбал цаасны хавтас, бохины хайрцаг зэрэг зүйл халаасандаа хийж ажилдаа ирэхийг хориглосон байна гэнэ.
Төрийн байгууллагууд ажилтнуудаа ширээн дээрээ хувийн чанартай ганц л зүйл тавихыг зөвшөөрдөг газар байна. Үүнээс гадна бүр нарийн шаардлага ч байдаг. Зарим нь бүр үзгээ заавал компьютерийн гарын зүүн дээд талд тавьсан байх ёстой гэсэн шаардлага ч бий.
Нэг байгууллагад ажилтнууд хэн нэгэндээ “Бурхан өршөөг” гэж хэлэхийг хориглосон байх юм. Энэ нь албан газарт албаны бус харьцаа гэнэ.
Жагсаалтын хамгийн сүүлд ажилдаа ирж байхдаа машин дотроо тамхи татахыг хориглоссон шаардлага орж байна.