УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Рагугийн нууц төсөл ил боллоо
Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулах “The Mongolian Live Sessions” төслийг "Prosound" студийн дууны найруулагч Рагу санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн хүрээнд нэг дуучин, нэг хөгжимчинг амьдаар дуулуулж, хөгжимдөх ба 16 уран бүтээлчийн амьд дуулалттай тоглолтын найман видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгчдэд толилуулахаар зэхээд байгаа гэнэ. Тэдгээр бүтээлийг долоо хоног бүр нэг нэгээр нь үзэгчдэд хүргэх нь төслийн зорилго. Санаачлагч Рагу “Миний хийсэн “The Mongolian Live Sessions” төсөл бол дуучин, хөгжимчин хоёр хэрхэн амьдаар дуулж, бүтээлээ хүргэж байгааг дүрсжүүлэх зорилготой. Ний нуугүй хэлэхэд, манай зарим дуучдыг хүмүүс жинхэнэ дуучин мөн үү, биш үү гэдэгт эргэлздэг. Тийм учраас төслийн маань бүх зүйл амьд байна” гэсэн юм. Төсөлд “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэнтэй “Никитон”-ы гитарчин Өөжгий, дуучин Д.Болдтой “Арга билэг” хамтлагийн ахлагч, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяатай “White art”-ын гитарчин Д.Мөнх-Оргил, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй Монголын номер нэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, реппер Rokit Bay-тэй хип хоп DJ Заяа, “Sweetymotion”-той төгөлдөр хуурч Б.Чинбат, “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнтэй соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Атка, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогтой “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү гээд Монголын шилдэг дуучид, хөгжимчид оролцох гэнэ. Тэд “Соёл-Эрдэнэ” хамтлаг, дуучин Б.Бадар-Ууган агсны болон дээхнэ үеийн хит дуунуудыг дуулах юм. Харин клипүүдээ зөвхөн “Social media” хэлбэрээр түгээх аж.
yostooooiiii goyyy!!! amjilt

0 Сэтгэгдэл
*****
Uneheer shine, sonirholtoi tusul baina. Aldartai chadaltai duuchid oroltsoj baina.
2013.05.09
2013.05.09