“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг

Олон улсын хүүхдийн Найрамдал төвөөс санаачлан МЗХ-ны “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв”-тэй хамтран тус төвийн 35 жилийн ойг угтан “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг ... Ирлээ” тусгай ээлжийн амралтын үйл ажиллагааг 2013 оны 5 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү аялал нь “Бүхнийг дахин нэг удаа” уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд 40 хүртэлх насны 100 гаруй залуу оролцож хүүхэд насандаа эргэн очин үе тэнгийн олон найз нөхөдтэй болж, авхаалж самбаа, авъяас билгээ сорьсон “Хэзээд бэлхэн” дуут жагсаалын бэлтгэл, “Залгамж үеийн тэмүүлэл дор” өртөөчилсөн ажил, “Улаан цэцгийн баяр” урлагийн наадам, “Дурсамж сэргээсэн Найрамдлын өдрүүд минь” галын наадам, “Оноо, хурд хурам” спортын уралдаан тэмцээнүүдэд оролцож амжилт гаргасан бүлгийн хүүхдүүд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн “Алтан” медалиар шагнуулсан юм.

Энэхүү тусгай ээлжийн амралтанд хамрагдсан залуус хүүхэд насны гэгээн цагаахан үедээ эргэн очиж, ар гэр болоод ажлын стрессээс түр ч гэсэн хол байж цагийг үр бүтээлтэй, хэзээ ч мартагдамгүй хөгжилтэй дурсамж дүүрэн өнгөрүүлсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, хамтран зохион байгуулагчаар МЗХ-ны “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв”, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Mongolian National Times”, “Рояал” телевиз, дэмжигч байгууллагаар “Залуусын тэмүүлэл” ТББ, “Талх чихэр” ХК ажиллаа. Хүүхдийн гүрэнт улсад очих дараагийн “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”-ийг залуус тэсэн ядан хүлээсээр буцлаа.

0 Сэтгэгдэл